ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

 

АНУ, Австрали, Европ болон Номхон далайн улсуудад айлчилсныхаа дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди стратегийн чухал ач холбогдолтой,  геополитикийн өрсөлдөгч нь болох БНХАУ давамгайлал дорх Зүүн Азийн бүс нутаг руу хараагаа чиглүүллээ. 

Моди тавдугаар сарын 14-19-нд БНХАУ, Монгол Улс болон Өмнөд Солонгос гэсэн гурван улсад айлчилна. Албаны хүмүүсийн хэлснээр, энэ айлчлал нь Зүүн Азийн талаарх бодлогыг идэвхжүүлэхийн зэрэгцээ стратегийн чухал ач холбогдолтой тус бүс нутгийг улсынхаа гадаад бодлогод чухалчлан, тэдгээр улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилготой юм.

Монгол Улс болон Энэтхэгийн аль аль нь 2009 онд гарын үсэг зурсан уран нийлүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг ажил хэрэг болгон урагшлуулах сонирхолтой байна. Мөн Монгол Улс кибер аюулгүй байдлын салбарт Энэтхэгээс тусламж авах хүсэлтэй байна.

ТОО
0
0
0