ДЭЛХИЙ ХАМГИЙН ТОМ АЛТНЫ 10 ОРД

Алт бол хүн төрөлхтөний хамгийн эрэлттэй хийгээд анхны олборлосон үнэт металл. Алт хэзээ ч  үнэ цэнээ алддаггүй. Улс орнууд энэ шар металлыг олж авах, өөрийн болгохын төлөө ил далд тэмцэлдэж байдаг.

Алт олборлолт 7000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Манай эриний өмнөх 4700-4200 онуудад алт олборлож байсан баримт судалгаа байдаг.

2009 оны тооцоогооор өнөө хүртэл олборлосон нийт алтны хэмжээг 165,000 тн гэж барагцаалдаг. Төсөөлбөл, хааш хаашаагаа 20.28 м уртай шоо дөрвөлжин гэж бод. 1880 оноос хойш нийт алтны 50 дээш хувийг зөвхөн Өмнөд Африкаас олборлож байгаа.

2011 онд дэлхий даяар 2,700 тн алт олборлосон байна. 

Ингээд олон нийтэд ил болсон /батлагдсан нөөц бүхий/ дэлхийн алтны хамгийн том 10 ордыг товч танилцуулья.

10. Obuasi, Гана. Баруун Африк29,830,000 унц буюу 928 тн алт
Obuasi уурхайн ихэнх хувийг Лондонд төвтэй Британийн алтны AngloGold Ashanti компани эзэмшдэг. Уг уурхайд 2009 оны байдлаар 5,700 хүн ажиллан 381,000 унц буюу /11,85 тн/ алт олборлож дээрх компанийн дэлхий даяар олборлосон нийт алтны 11 гаруй хувийг бүрдүүлж байжээ. 

Obuasi уурхай нь алтны өндөр агуулгатай бөгөөд урт удаан хугацаанд ил аргаар алт олборлож байсан байна. Одоо далд хэлбэрээр олборлолт явуулж байгаа уурхай.

Энэ уурхай Баруун Африкийн Гана улсын Ашантийн хөндийд байдаг.  Бүр 1897 оноос хойш 110 гаруй жил олборлолт явуулж байгаа түүхт уурхайн гүн одоо 1,500 м-т хүрсэн байна.

 9. CADIA EAST, Шинэ Өмнөд Уэльс, Австрали - 37,600,000 унц буюу 1,170 тн алт
Cadia East уурхайг /орд/ Австралийн алтны Newcrest компани ихэнх хувийг нь эзэмшдэг. Дэлхийн томд орох Cadia East далд уурхай нь Сидней хотоос баруун зүгт 250 км-т Кадиа хөндийд байдаг Newcrest компанийн гурвалсан алтны уурхайн нэг юм. Нөгөө хоёрыг нь Cadia Hill, Cadia Ridgeway гэдэг.

Cadia Hill маш үр ашигтай ажиллаж нөөц нь дуусах шатандаа орсон том ил уурхай аж. Харин Cadia East олборлолтоо дөнгөж явуулж эхэлсэн ба цаашид 30 жил ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Анх Кадиа хөндийгөөс 1851 онд алт, зэсийн орд илрүүлж байжээ. Кадиа Ийстийг харин 1994 онд нээн илрүүлсэн байна.

8. MPONENG, Өмнөд Африк - 39,557,000 унц буюу 1,230 тн алт
Mponeng орд нь Өмнөд Африкийн Йоханесбургээс баруун зүгт 65 км-т Witwatersrand хэмээх бүс нутагт байдаг. Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн арвин ашигт малтмалтай нутаг. Уг ордын  ихэнх хувийг Их Британийн AngloGold Ashanti компани эзэмшдэг. 

Mponeng уурхай нь дэлхийн хамгийн том уурхайн нэг төдийгүй дэлхийн хамгийн гүн далд уурхай юм. Уурхай газрын гүн рүү 4 км үргэлжилдэг ба ёроолд нь хүрэхэд бүтэн цаг гаруй зарцуулдаг гэнэ.

Чулуулагыг олборлох өртөг зардал маш нөдөр байдаг гэнэ. Уурхайн гүн маш халуун байдаг. Фаренгейтийн 150 хэм буюу цельсийн 67 хэмийн халууныг буулгахын тулд мөс оруулан фаренгейтийн 85 хэм буюу цельсийн 20 хэмд хүргэж ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэг гэнэ. Уурхайгаас өдөр бүр 5,400 тн чулуулаг дээш гаргадаг байна. 1 гр алт олборлох өртөг 19,4 ам.долларт хүрч байжээ.

7. PUEBLO VIEJO, Домниконы БНУ - 40,085,000 унц буюу 1,247 тн алт
Pueblo Viejo орд /уурхай/ нь тус улсын нийслэл Санто Доминго хотоос 100 км-т, Азура мужийн өмнөд хэсэгт байрладаг. Асар их нөөцтэй уг ордын 60 хувийг Канадын алтны Barrick Gold corpoation, 40 хувийг мөн Канадын Goldcorp компаниуд эзэмшдэг байна.

Карибын тэнгисийн энэ арал нь маш их байгалийн эрдэс баялагтайгаар алдартай. Уг ил уурхай олборлолтоо 2013 оны 1-р сард эхэлсэн аж.

Энэ уурхай дан ганц алттай бус зэс болоод мөнгөний маш их нөөцтэй аж. 120 сая унц /3,730 тн/ мөнгөний нөөц тогтоогдсон. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр дэлхийн хамгийн том уурхайн нэг болох гэнэ.

6. ОЮУ ТОЛГОЙ, Өмнөговь, Монгол. - 46,340,000 унц буюу 1,440 тн алт
Монголын говьд байх Оюутолгойн 34 хувийг Британи- Австралийн Рио Тинто /Rio Tinto/, 32 хувийг Канадын Туркуйз хилл /Turquoise Hill/ компаниуд, 34 хувийг Монголын засгийн газар эзэмшдэг. Энэ говь цөл нутаг бол эртний үлэг гүрвэлүүдийн олдвор байдаг нутаг.

2013 оны байдлаар уурхайд 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг уурхай нь 46 сая гаруй унц /1,440 тн/ алтнаас гадна 140 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 тэрбум фунт /24 сая тн/ зэсийн нөөцтэй гэжээ.

/Анх 45 сая тн зэс, 1,800 тн алт, 6,000 тн мөнгө гэж 2009 оны 7-р сарын 1-нд  Төрийн эрх бүхий байгууллага болох Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан байсан юм./

Энэ бол үнэхээр гайхалтай алт, зэсийн уурхай юм. Үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үед дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болно хэмээжээ.

5. ОЛИМПИАД, Төв Сибирь, ОХУ - 47,500,000 унц буюу 1,477 тн алт
Олимпиад ордыг ОХУ дангаараа эзэмшдэг. Түүн дотроо алтны Полюс компани ихэнх хувийг нь эзэмшдэг байна. Энэ ил уурхай нь ОХУ-ын хамгийн их алт агуулсан бүс нутагт  болох Төв Сибирийн Красноярскийн хязгаар нутагт байрладаг.

Энэ бүс нутаг бол Оросын байгалийн эрдэс баялгийн нөөц хийгээд үйлдвэрлэлийн зүрх болсон газар. Олимпиад ордыг 1970 онд илрүүлж, 1996 онд уурхай байгуулан ашиглаж эхэлжээ.

ОХУ нь алт олборлолтоороо дэлхийд 4-р ордог. Олимпиадаа уурхай 2012 онд ОХУ-ын нийт алтны 9 хувийг дангаараа гаргаж байжээ.

4. МУРУНТАУ, Кызыл кум цөл, Узбекстан - 50,000,000 унц буюу 1,555 тн алт
Muruntau бол дэлхийн хамгийн том талбайг хамарсан ил уурхай юм. Түүний талбай нь 2.5 Х 3.5 км. Гүн нь 560 м. Энэ асар том ордын 50 хувийн Узбекстаны засгийн газар эзэмшиж байна. Мурунтау орд /уурхай/ Оюутолгой, Олимпиадатай адил Азийн алслагдсан газар нутагт оршдог.

Уурхайн олборлолт 1960-аад оны сүүлээр эхэлсэн хэдий ч 1990-ээд оноос хамгийн их олборлолт явуулж эрчимжсэн аж. Тус ордын нөөц хэдий их ч нарийн тогтоож чадаагүй байгаа гэнэ. Зарим тооцоогоор 71 сая унц /2,210  тн/ алттай хэмээжээ.

Харин Мурунтау хэмээх сав газарт /бүлэг орд/ нийт 170 сая унц буюу ойролцоогоор 5,287 тн алтны нөөц байгаа хэмээдэг аж.

3. LIHIR, Ниолам арал. Папуа Шинэ Гвиней. - 64,100,000 унц буюу 1,994 тн алт
Niolam (aka Lihir) нь 64 сая гаруй унц алттай халуун орны асар том ил уурхай. 1997 оноос олборлолт эхэлсэн уг уурхайн ихэнх хувийг Австралийн Newcrest компани эзэмшдэг. Тэд 2010 онд 22 тэрбум ам.долллараар  Lihir компаниас худалдан авсан. Зарим мэдээгээр 9.5 тэрбум австрали доллар гэжээ.

Лихирийн өөр нэг алтны уурхай Папуа Шинэ Гвинейн Моресбигийн боомтоос зүүн зүүн тийг 900 км-т орших  жижиг арал дээр байдаг. Дээрх алтны ордууд нь дэлбэрч унтарсан галт уулын нөлөөгөөр бий болсон байна.

Компани одоо алтны олборлолтоо түргэсгэхээр үйл ажиллагаагаа хурдавчилж байгаа гэнэ.

2. SOUTH DEEP, Йоханесбург, ӨАБНУ - 81,413,000 унц буюу /2,532 тн/ алт
Өмнөд Африкийн South Deep уурхай нь Йоханес бургээс баруун өмнөдөд байх Witwatersrand сав газарт байрладаг дээд зэрэглэлийн гүний уурхай юм. Уурхай бүрэн дүүрэн олборлолтынхоо эхний шатанд явж байгаа гэнэ.

Тус уурхайн анхны олборлолт тэртээ 196-аад онд эхэлсэн байдаг ба 2006 онд Gold Fields компани худалдан авч олборлолт явуулж байгаа аж. 2012 онд гэхэд 273,000 унц /8.5 тн/ алт олборлосон байна. 2015 оноос гэхэд жил бүр 770,000 унц /23,9 тн/ алт олборлохоор төлөвлөж байгаа гэнэ.

2080 он хүртэл олборлолт явуулах тус уурхайн эрчимтэй үйлдвэрлэл нь 2057 он хүртэл байна хэмээн төлөвлөж байгаа ажээ.

1. GRASBERG, Папуа, Индонези. - 106,231,000 унц буюу /3,304 тн/ алт
Грасберг /Grasberg/ бол дэлхийн хамгийн том бөгөөд 100 сая унцаас давсан нөөцтэй ганцхан орд. Асар их нөөцтэй уг ордыг Америкийн Freeport McMoRan компани эзэмшдэг хэдий ч бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр Рио Тинто олборлолт явуулдаг байна. Freeport McMoRan компани 90,64 хувийг Индонезийн Засгийн газар 9.36 хувийг эзэмшдэг.

Уг орд /уурхай/ уулын бүст 4,300 м оршдог бөгөөд ил болон далд хэлбэрээр олборлолтоо явуулдаг аж. Дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болох Grasberg-ийн алтнаас илүү зэсийн үнэ цэнэ их. Учир нь зэсийн нөөцөөрөө дэлхийд 3-р ордог орд.

Уг ордыг 1980-аад оноос эхлэн ил хэлбэрээр олборлолт явуулж эхэлсэн бөгөөд одоо асар том картер үүсссэн байгаа.

2006 онд гэхэд 610,800 тн зэс, 58,474,392 гр /ойролцоогоор 58.5 тн/ алт, 174,458,971 гр /ойролцоогоор 174.5 тн/ мөнгө олборлож байжээ.

Resourse: www.Mining.com

ТОО
0
0
0