“ХӨРГИЙН ХӨНДИЙ-2” –ЫГ ИЛРҮҮЛЖЭЭ.

“Сувдан сондор-10” соёл эрдэм шинжилгэний баг өнгөрсөн 7-р сард Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар явсан аяллын үр дүнгээ тайлагнаж, “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” үзэсгэлэн дэлгэлээ. Геологич Г. Гонгоржав, зохиолч С. Чулуунхуяг, ургамал судлаач У. Лигаа нарын профессоруудаар ахлуулсан 26 хүний бүрэлдхүүнтэй аяллын баг олз омог дүүрэн явжээ. Үүнээс хамгийн сонирхолтой нь тэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаас хүн чулууны хөргийн томоохон чуулбар илрүүлсэн байна. Түүхч, археологичидын өмнө нь илрүүлж судалсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Хөргийн хөндий”-д нэг дор долоон хүн чулуу байдаг бол Эрдэнэцагаан сумын нутгаас “Сувдан сондор-10”-ыхны илрүүлсэн газарт нэг дор арав гаруй хүн чулуу байгаагаараа онцлог. Судлагдаагүй энэ газрыг нутгийхан бас “Хөргийн хөндий” хэмээн нэрлэдэг аж. Мөн Эрдэнэцагаан сумын нутаг “Жаргалантын адаг”-т байдаг хадны сүг зургийн “үзэсгэлэн”-гээс олон сонирхолтой зургийг онцолу дэлгэсэн байна билээ. Түүхч, археологи, утга зохиол, хатагин судлал, үзэмчин судлал хээр талын экологи судлалд өөрийн хувь нэмрээ оруулах уг үзэсгэлэн Монголын үндэсний музейд энэ сарын 14 хүртэл үргэлжилнэ. 

ТОО
0
0
0