ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ИД ШИД

Yзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох – эдгээр гурван шинж чанар бол vнэт эрдэнийн чулууны гол шинжvvд билээ. Эдгээр нєхцєлvvдээс аль нэг нь биелэгдэхгvй бол жинхэнэ vнэт чулуу гэж тооцоход хэцvv боловч энэ нь тvvгээр гоёл чимэглэлийн эдлэл хийж болохгvй гэсэн vг биш юм. Амьд организмийн бий болгодог сувдыг чулуу гэж нэрлэхэд хэцvv, мєн харьцангуй богино настай /60-150 жилийн эдэлгээ/ байдгийг vл харгалзан тvvний гайхамшигтай давтагдашгvй єнгє vзэмжээр нь vе vеийн хvмvvс vнэт чулууны ангиллын эхний байруудыг эзлvvлсээр ирсэн.

Маргад эрдэнийг зөнч чулуу гэдэг. Монголчууд эртнээс саа өвчнийг анагаадаг, адыг дардаг гэж vздэгээс гадна мэрэг төлөг тавих vедээ дэргэдээ байлгахыг хичээдэг. Маргад эрдэнийг хараад ухаан бодол сэргэн тэлж сэтгэл тайвшран уужирдаг юм. Мөн эвгvй зvvд зvvдлэх, нойргvйдэхээс энэ эрдэнийн чулуу хамгаална.

Мана газар хөдлөх vед амь авардаг гэж vздэг. Тvvнчлэн цус тогтоох, саа өвчинд тустай. Харин цэхэр мана нь vе мөч хатах, татуу болох өвчнөөс хамгаалж цусан хатгаа, уушигны өвчнөөс сэргийлдэг байна.

Бадмаараг нь улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа өвчин ялангуяа сэтгэл санааны өвчнийг анагаадаг. Харин эрдэнийн чулуудын хаан, очир эрдэнэ нь итгэл хvч өгдөг тул эрхэмлэн дээдэлдэг. Мөн аянганаас хамгаалж, жирэмсэн эмэгтэйг хvндрэлгvй төрvvлэхэд туслахын зэрэгцээ хvнийг тайвшруулдаг.

Биндэръяа уур хилэнг дарах увидастай. Энэ эрдэнэ нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх чадалтай, нvдний хараанд сайн.

Хаш бөөр элэгний болон хатгаа өвчинд тустай.

Молор эрэгтэй хvнд цэлмэг ухаан, эмэгтэй хvнд vр хvvхэд заяахыг билэгддэг.

Болор vнэнч хайрын билэгдэл энэ эрдэнэ нарны хордлогоос хамгаалж нvдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор шил зvvдэг. Усан, цагаан, утаат болороор нvдээ илбэл хараа сайжирдаг. Харин ягаан болор аливаа хордлогоос сэргийлдэг төдийгvй сэвхтэх, vрчлээ тогтохоос хамгаалдаг. 

Оюу эрдэнэ усны vер, аянга, цахилгааны гай гамшгаас зайлуулдаг увидастай. Оюу эрдэнийг өглөө бvр харж байвал нvдний харааг сайжруулж хийморь, цог жавхланг бадраадаг гэж билэгшээдэг. Мөн зvрх мэдрэлийн vйл ажиллагаанд тустай.

Улаан өнгөтэй Анар эрдэнийг элэг дэлvvний өвчинд, хvрэн анарыг хорт өвчнийг анагаахад хэрэглэхээс гадна элдэв бузар буртгаас хамгаалж хvнд өөдрөг хvсэл, тэмvvллийг бий болгодог гэж vздэг. 

Хув нvдэнд унасан цагааныг арилгадаг. Мөн нялх хvvхдэд ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Зарим улс орон зvрхний өвчин, цус алдахад хэрэглэнэ. 

Гартаам эрдэнэ хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа есөн нvд бvхий толботой гартаам саа өвчнийг амархан анагаадаг аж.


ТОО
0
0
0