ХОЁР ТУЙЛЫН ТУХАЙ 8 БАРИМТ

 

1. Хойд туйл бол газраар хүрээлэгдсэн хөлдүү далай. Харин өмнөд туйл далайгаар хүрээлэгдсэн уулс нуруу, гол мөрөн ихтэй эх газар буюу тив юм. Нийгэм, улс төрийн хувьд хойд туйлд Канад, Дани, Орос, Исланд, Норвеги, Швед, Финлянд, АНУ-ын эзэмшил нутгууд бий.

2. Мөсөн тив

Манай гаригийн өмнөд тивд дэлхийн мөсөн бүрхэвчний 90%, цэвэр усны нөөцийн дөрөвний гурав бий. Тиймээс ч Антарктидын эрэг орчмын мөсөн уулыг ган гачигт нэрвэгдсэн бүсэд авчрах тухай бодол олон судлаач, мэргэжилтнүүдийн толгойд эргэлдэж буй.

3. Хэний ч нутаг биш

Олон судлаач, аялагчид өмнөд туйлд улсынхаа тугийг хатгасан ч Антарктид дэлхий дээрх цорын ганц эзэмшигчгүй нутаг юм. Түүхэндээ нутгийн иргэд гэж ч байгаагүй уг тивийг Антарктидын олон улсын тунхагт нэгдсэн орнууд зөвхөн энхийн болон шинжлэх ухааны зориулалтаар эзэмшдэг. Нэг үгээр энэ хойд туйлын бүслүүрт багтдаг Аляскийн Барроу, Норвегийн Тромсо, Оросын Мураманск, Салехард зэрэг хот дахь дөрвөн сая гаруй хүний Хойд мөсөн далайг эзэмшдэг онцгой эрхийг эсрэгцүүлэн баталсан тунхаг юм.

4. Хар алт

Хараахан илрээгүй газрын тосны арвин нөөцийн дөрөвний нэг нь байдаг гэх хойд туйл руу тэмүүлэгч эрчим хүчээр цангасан орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Далайн 1920км-ын гүнээс байгалийн хий олборлоно хэмээн шийдэмгий зорилт дэвшүүлсэн Оросууд 10 тэрбум тонн байгалийн хий хойд туйлд бий гэж тооцоолжээ. Америк ч Аляскийн орчмын эзэмшил нутагтаа судалгааны ажил явуулж эхэлсэн. Дэлхийн зах зээл дэх үнэт эрдэнэ болсон хар алт Хойд мөсөн далайн өмнөд хэсэгт бийг эрдэмтэд олон жилийн өмнө тогтоосон ч өрөмдлөг хийхийг олон улсын тунхгаар хориглодог юм байна. 

5. Оцон шувуу ба цагаан баавгай

Цагаан баавгай болон оцон шувууг нөхөрсөг хөршүүд гэх ташаа ойлголтыг Зул сарын ил захидал болон хүйтэн ундааны сурталчилгаанууд нийтэд төрүүлжээ. Антарктидийн оцон шувууд хойд мөсөн далайн цагаан баавгайтай ойр амьдардаг байсан бол аль хэдийнээ аварга махчны идэш болох  байсан. Харин газрын амьтдаас айх аюулгүй болохоор л оцон шувуу газарт ч, усанд ч амьдрах чадвартай болсон юм.

6. Санта Клаусын хаяг

Жил жилийн Зул сарын баяраар хүүхэд багачуудын захидал үнэхээр Хойд туйлд хүрдэг аж. Энэ нь Аляскийн Хойд Туйл гэдэг бяцхан суурин бөгөөд шуудангийн таних тэмдэг нь Санта гэдэг содон хаяг юм. Жилийн турш шинэ жилийн баярын уур амьсгалтай байдаг Хойд туйл хот 1770 гаруйхан суугчтай.

7. Мөнх цэвдэг

Антарктидийн ихэнх хэсэг дэх мөс огт хайлдаггүй. Өмнөд туйлын дундаж хэм фарангейтын -56 буюу цельсийн -49 бөгөөд энэ нь манай гарагийн хамгийн хүйтэн нь юм. Харин өвлийн цагт уг хэм фарангейтын -29буюу цельсийн -34-т хүрэх бөгөөд зуны улиралд яльгүй өснө. Түүхэнд бүртгэгдсэн дэлхийн хамгийн хүйтэн хэм фарангейтын -128 буюу цельсийн -89,6 юм. 1983 оны 7 сарын 21нд өмнөд туйлын Восток станцын орчимд ийн хүйтэрчээ.

8. Озоны цоорхой

Антарктидийн дээрх озоны давхаргын цоорхойн хэмжээ Америкийн газар нутгийн хэмжээнээс гурав дахин их болжээ. Харамсалтай нь хойд туйлын дээрх озон ч мөн цоорч эхлээд байна. Үнэндээ озоны давхаргад яг ч нүх үүсээгүй авч энгийнээр тайлбарлавал дэлхийг нарны хорт цацрагаас хамгаалдаг бүрхэвчийн нимгэрсэн хэсгийг эрдэмтэд цоорхой хэмээн нэрлэсэн аж. Хойд хагас дахь озоны алдагдал өмнөд хагасынхнаас бага байгаа нь хойд туйлын дулаан агаар озоны давхаргыг гэмтээгч стратосфер дэх үүлийг туудагтай холбоотой. Гэсэн ч стратосферийн хэм сүүлийн арваадхан жилийн дотор буурч байгаа нь озоны давхаргыг гэмтээх болжээ. 

ТОО
0
0
0