БИЗНЕС ӨРГӨЖҮҮЛЭХ АРГА

Бизнес оршин тогнох хугацааг тодорхойлох гол үзүүлэлт бол тогтвортой өсөх чадвар юм.

Хэрэв та өөрийн үйл ажиллагааг тодорхой төлөвшилд хүргэж чадсан бол,шинэ салбарт хүч сорихоор шийдсэн бол энэхүү хэсэгт анхаарал хандуулах нь зөв бизээ.
Шинэ бизнес эрхэлнэ гэдэг нь байгууллагын өрсөлдөх чадварыг өсгөх, түүгээр дамжуулан бэхжихэд чиглэсэн бодлогын тулаан байх юм.

Microsoft-г үүсгэн байгуулагч Bill Gates өөрийн бизнесийн өрсөлдөх чадвараа дараах 7 талт өрсөлдөөний стратегээр хурцлаж өнөөдрийн энэ аварга корпорацийг бий болгосон байна.
 

1. Цөөхөн өрсөлдөгч бүхий ирээдүйтэй, том зах зээлд хичээл зүтгэлээ төвлөрүүл.
Өөрийн орны зах зээлд нэвтэрч болохуйц орон зайг тэмтэр, цаашлаад хоёр их хөрш бүүр даварвал дэлхийд танигдахын төлөө ажиллаарай гэсэн үг

2. Эрт бөгөөд далайцтай нэвтэрч ор.
Зориглосон хийгээд олсон зах зээлийн орон зай, сегментдээ нийгмийн итгэл үнэмшлийг төрүүлэх бодлогод захирагдах зар сурталчилгааны довтолгоогоор өвч бүрэн зэвсэглэж, гайхамшгийг бүтээж ороорой.

3. Салбарын тэргүүлэгч болохын төлөө шургуй тэмц.
Бизнес спорт хоёр нийтлэг нэгэн талтай. Энэ бол ямагт нэгдүгээрт байхын төлөөх тулаан. Спортод Алт, мөнгө, хүрэл гэсэн меадль байдагч алт л аваагүй бол сонин биш байдгийн адилаар бизнесийн салбарт "Алтан медаль" таны амжилтыг гэрэлтүүлнэ. Бусад медаль байдаг ч тэр бол Лидер биш... 

4. Тэргүүлэгч байлгах салбарын стандартыг тодорхойл.
* Бүтээгдэхүүнээ хамгийн шилдэг нь болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хэрэгцээтэй болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хямд болго.

Дээрхи стандарт Билл Гейтсийнх. Харин та өөрийн гэсэн стандартыг бүтээх нь нэн чухал. Өөрөөр хэлбэл орж байгаа салбарынхаа "Үнэт зүйл"-ийг тодорхойлон олж тогтоо гэсэн үг

5. Оюуны өмч
Эзэмших эрхээ баталгаажуул, Зарж буй бүтээгдэхүүнийхээ зохиогчийн эрхийг эзэмш. Энэхүү байр сууриа хамгаал. Кока-Колаг өнөөдөр аль ч үйлдвэрт бүтээж чадах ч зөвшөөрөлгүй л бол тоглоомд оролцох эрхгүй гэсэн үг. Мак-Доналдсын гамбургийг хэн ч хийж чадна. Харин зохиогчийн зөвшөөрөлгүй дуурайснаас мөрөөрөө байсан нь дээр болохыг хэн бүхэн мэднэ. Үүнээс анхаарч ажиглавал аугаа компаний аугаа нь Зохиогчийн эрхээ хуульд нийцүүлэн хамгаалснаар л илэрхийлэгдэж байна. Одоо гарч гүйгээд хийж байгаа бүхэндээ зохиогчийн эрх аваад хадгал, хамгаал, эцэст нь үр шимийг нь хүрт. Танд амжилт хүсье.

6. Татгалзаж боломгүй саналыг өөрийн хэрэглэгч болон стратегийн холбоотонд тавь.
Сонгохгүй байхын аргагүй саналыг хэрэглэгчиддээ тавихаар сайтар төлөвлөн зэх гэсэн үг. Худалдан авагч юу сонсохыг хүсч байна яг түүнд нийцүүлэн санал болго гэсэн үг... Энэ их нарийн урлаг л даа. Илүү ихийг интернэтээс хай... хэ хэ хэ 

7. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэчлэл /innovation-төгөлдөршил/-д байнга хөрөнгө оруулалт хий.
Ямар ч бүтээгдэхүүний төгс загвар, шийдэл гэж хаана ч байхгүй болохоор сэтгэл ханаж зогсож болохгүй л гэсэн үг. Манайхан энэ талдаа жаахан архаг хуучтай шүү. Нэг овоо юм хийхээрээ түүнийгээ л яриад гүйгээд байна. Танай ажлын, гэрийн ойрмогхон нэгэн хоолны газар нээгдлээ. Анх нээмэгцээ боломжийн юм шиг санагдана. Хэдхэн хоноод л муудаад ирдэг нь гэм биш зан. Үүнийг л хэлээд байна даа... Доороо дэвхрэх, хойшоо ухрах аль нь ч биш ямагт шинэчлэл дэвшлийн төлөө урагшаа тэмүүл гэсэн үг.

Британийн Менежментийн Зөвлөгчдийн Холбоо /МСА/-ноос хямралыг даван гарах (занганаас зайлсхийх) тухай зааварчилгааг гаргасныг нь хуваалцаж байна. Энэхүү дүн шинжилгээ нь удирдах ажилтан болон дээд түвшний менежерүүдэд зориулагдсан.

1. Манлайлал үзүүлэх
Хямралыг хэрхэн хүлээн авахаа ихэнх менежерүүд мэдэхгүй байна. Менежерүүдийн 70 гаруй хувь нь үүнд хэрхэн хариу үйлдэл хийхээ мэдэхгүй байгааг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Pentacle-ийн жилийн эхээр хийсэн нэгэн судалгаа харуулсан. Иймээс удирдагч өмнөхөөс илүү хүчирхэг, асуудалд илүү төвлөрч, уул суурьтай хандах хэрэгтэй болж байна. Тодорхойгүй байдал, үймээн самуун нэмэгдэх тусам байгууллагын хувьд үүнд огцом, түргэнээр хариу үйлдэл хийхгүй байх нь хамгаас чухал. Ялгаварлал, асуудлын мөн чанарыг нарийн авч үзэлгүй зардлыг багасгах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг сүйтгэх боломжтой. Хүлээж байсан борлуулалтын өсөлт бодитоор биелэхгүй байгаа үед тоо ширхэгийг нэмэгдүүлэхийн тулд үнийг бууруулах нь байгууллагыг өмнөхөөс ч муу нөхцөлд аваачдаг.

2. Төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хий
Байгууллага урьдчилан мэдээлэх, төлөвлөх чадвараа сайжруулах ёстой. Олон эдийн засагч болон стратегийн сэтгэгчдийн хямралын үед "ИЙМ БАЙСАН" гэсэн өмнөх үеийн үзэл баримтлалд хэт найдаж, хүлээлт үүсгэхгүй байх.

3. Стратегээ эргэн харах
Эдийн засгийн сохролын хэм хэмжээ байсаар ирсэн: Бизнесүүд одоогоор тэдэнд нөлөөлж буй илүү өргөн, ач холбогдол бүхий эдийн засгийн орчингоос илүүтэйгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн асуудлууд болон ойрын хугацааны санхүүгийн хэмжигдэхүүнүүд дээр хэт төвлөрөх хандлагатай байсан.
Байгууллага нь илүү эдийн засгийн талаар ойлголттой болох, ирээдүйн боломж, хүч ихээр сорох ажлыг урьдаас таамаглах, хянамгай төлөвлөлт болон урьдчилсан мэдээг хэрэглэж сурах хэрэгтэй. (тэдэнд хялбарханаар хариу үзүүлэхээс илүүтэйгээр) Энэхүү хандлага нь таныг хямралын үед амьд үлдээх төдийгүй, амжилт олох тэр стратегид хүргэнэ.

4. Төвлөрөх
Хямралын илэрхий баримт (факт) бол ямар нэг шинэ зүйл хийх хүсэл үгүй болох явагдаж байгаа үйл ажиллагааг зогсоох шаардлага гардаг. Байгууллага нь аль функц, санаачлага дээр төвлөрөх ёстой, алийг нь гадны эх үүсвэрээр гүйцэтгүүлэх (outsourcing) эсвэл бүр бүхлээр нь зогсоохоо шийдвэрлэх ёстой.

5. Боломжийг шүүрэх
Хэрэв байгууллага хямралын үед тоглолт хийхээр төлөвлөж байгаа бол ашигтай, ач холбогдолтой боломжууд гарч ирдэг. (Буурсан үнэтэй хөрөнгө, бизнес) Мөн чадварлаг хүмүүсийг боломжийн цалингаар хөлслөх боломж бий болдог.

6. Хэрэглэгчийг сайтар ажиглах
Уналтын үед өөрчлөгддөггүй нэг зүйл бол хэрэглэгчийн хүлээлт байдаг. Дэлгүүрт бага дүнтэй худалдан авалт хийдэг хэн ч хямарлын үед кассан дээр оочирлож зогсохыг хүсдэггүй. Хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг барьж байх, улмаар хөгжүүлэх нь шийдвэрлэх үүрэгтэй байх болно. Байгууллага агшиж буй зах зээль дэх хувь оролцоогоо нэмэгдүүлэх гэж байлдахаас илүү одоо байгаа хэрэглэгчээ хадгалах, тэдгээрт анхаарал тавьж, төвлөрөх нь илүү үр дүнтэй.

7. Бүтээмжээ сайжруулах
Зардлыг ялгаварлалгүйгээр багасгах нь богино хугацаанд ашиг авчрах ч байгууллагын ирээдүйд өрсөлдөх чадварт хор хөнөөл үзүүлэх боломжтой. Байгууллагууд хэвийн үед ихэнхдээ технологид хөрөнгө оруулалт хийдэг, учир нь MCA-ийн хийж буй судалгаа нь хүмүүсийн ааш, аягийг өөрчлөснөөс бий болсон их хэмжээний ашиг, тус байгааг үзүүлсэн байдаг.

8. Нийлүүлэгчийг сайн ажиглах
1990 оны эхэнд байснаас илүү комплекс болсон нийлүүлэлтийн сүлжээнээс нийлүүлэгчид хамааралтай байдаг учраас байгууллага өөрсдийнхөө нийлүүлэгчийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Үнээ бууруул гэж нийлүүлэгчээ шахах нь чанар, эцсийн дүндээ борлуулалт болон хэрэглэгчээ тогтоон барих дээр сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Шилдэг хандлагын нэг нь уналтыг боломж хэмээн харж, нийлүүлэгчтэйгээ хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах замаар зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх явдал юм.

9. Ажилчдаа анхааралтай ажиглах
Уналтын үе дэх томоохон эрсдлүүдийн нэг бол бүхэл бүтэн чиг үүрэг (функц), албад ажилгүй болох явдал юм. (чадварлаг хүмүүсээ алдах эсвэл удаан хугацааны туршид хөдөлмөрийн зах руу илгээсэн мессеж-д анхаарал бага хандуулах) Хэн манайхаас явах ёстой гэдэг асуудал дээр төвлөрөхөөс илүү байгууллагад хэн хэрэгтэй, хэнийг хадгалж үлдэх ёстой дээрээ илүү анхаарсан нь дээр байдаг.

10. Засгийн газар бүгдийг шийднэ гэж бүү найд
Хэвийн байдалдаа орох түлхүүр нь “Сайн менежмент” юм.

Дүгнээд хэлэхэд: Бизнесийн салбар дахь мянга мянган лидерүүдийн өөрсдөөсөө асууж буй тэрхүү асуултад дээрх 10 зарчим хариулт өгөхөд туслах болно.

ТОО
0
0
0