ХУЛС МОДНЫ ҮР 5 ЖИЛИЙН ДАРАА ЦУХУЙДАГ.


Хулс мод ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм. Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дахь жил ч урд урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй. Хятад хүмүүс их тэвчээртэйгээр тав дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж тав дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоороор 27м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, таван жилийн дотор 27м өндөр болсон уу” юм. Энэ асуултын хариулт нь мэдээж таван жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг таван жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй. Амжилтын зарчимууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.

ТОО
0
0
0