· Чөлөөт цагаараа аялагчдын 70% нь
гэртээ компьютерынхаа ард интернетээр аялж өнгөрүүлдэг
байна.
· 65% нь дараа жилийн аяллынхаа
төлөвлөгөөг гаргадаг бөгөөд аяллын хугацаанд юу хийх талаар нарийвчлан
төлөвлөдөг байна.
· 64% нь ганцаараа бус
эхнэр/нөхөртэйгээ хамтдаа аялдаг бөгөөд хүүхдээ авч явдаггүй байна.
· 64% нь хүүхдүүдээ сургуулийн амралтыг
нь тохиолдуулан аялалд авч явдаг.
· 56% нь аяллын үедээ хоол хүнсэндээ
анхаарал тавьдаггүй байна.
· 55% нь амралтандаа хангалттай хугацаа
зарцуулж чаддаггүй бөгөөд аялах цаг тэдэнд хангалттай байдаггүй байна.
· 55% нь зочид буудлын захиалга өгөхдөө
буудлын зэрэглэлийг чухалд үздэг байна.
· 53% нь амралтаасаа өмнө аяллын
талаарх мэдээлэл болон аяллын үнийг судалдаг буюу энэ талаар мэдээлэл авдаг
· 52% нь амралтаараа илүү романтик
байдлыг мэдэрдэг.
· 48% нь найз нөхөд, хамаатан садныдаа
амралтаараа айлчилжээ.
· 46% нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг бөгөөд өөрсдийн боловсролдоо
ихээхэн анхаардаг байна.
· 43% нь аялалдаа сэтгэл хангалуун
байдаг ба шинэ ур чадвар эзэмших, идэвхтэй байдлыг аяллын хугацаанд эрэлхийлдэг
байна.
· Чөлөөт цагаараа аялагчдын 39% нь аяллын
агентаар дамжуулан интернетээр
дамжуулан илүү хурдан, амар аргаар аяллаа төлөвлөдөг байна.
·
36% нь аяллын хугацаагаа уртасгах хандлагатай болсон байна.
·
34% нь нислэгийн компаниудын гишүүнчлэлд бүртгэгдсэн байдаг.
· 33% нь амьдралынхаа хугацаанд нэг
удаа далайн аяллаар явдаг байна.
·
29% нь онлайнаар дамжуулан аяллын
төрөл бүрийн хөнгөлтөнд оролцох хүсэлтэй байдаг.
· Чөлөөт цагаараа
аялагчдын 26% нь амралтын үед худалдаанд зарцуулах мөнгө нэмэгдүүлэхээр
төлөвлөсөн байдаг байна.
Эх сурвалж: STDC, Www.caak.mn