“МУЗЕЙГ ЭРХЛЭХ НЬ” ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА


Япон улсын итгэлцлийн сангийн санхүүжилтээр, ЮНЕСКО–гийн төслийн хүрээнд музейн үйл ажиллагааны мэргэжлийн болон ёс зүйн стандартыг агуулсан “Музейг эрхлэх” нь практик гарын авлага ном хэвлэгдэж музейд очиход бэлэн болсон байна.

   Уг ном нь ОУМЗ-өөс мэргэжлийн сургалт ба практик зөвлөмжөөр хангах талаар улс орнуудад хүртээмжтэй бодитой ажилладаг нэг жишээ болно. Тус номын 12 бүлгийн зохиогчид музейн ажлын өөрсдийн баялаг туршлага өндөр мэдлэг дээр тулгуурлан бичжээ. 


Энэхүү номыг ОУМЗ, Монголын үндэсний хорооны тэргүүн Д.Цэдмаа, Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны Рh.Dпрофессор Д.Бумаа, Богд хааны Ордон музейн менежер Рh.Dпрофессор А.Янжив нар англи хэлнээс орчуулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа, Д.Цэдмаа нар редактораар нь ажиллаж, Дүрслэх урлагийн музейгээс эрхлэн гаргасан. Энэхүү гарын авлага нь музейн анхны орчуулгын ном юм байна.

“Музейг эрхлэх нь” практик гарын авлага нь XXI зууны үзэгчид, олон нийт хүсэн хүлээж, анхаарч байдаг музейн үйл ажиллагааны чухал асуудлуудыг багтаасныг дурдвал:  

- Музейн үүрэг ба мэргэжлийн ёс зүйн дүрэм

- Сан хөмрөгийн менежмент

- Бүртгэл баримтжуулалт

- Цуглуулгыг арчлах ба хадгалалт

- Үзүүллэг, Үзмэр, Үзэсгэлэн

- Үзэгчдэд санаа тавьж үйлчлэх-

- Музейн үүрэг дэх Боловсролын ажил

- Музейн Менежмент

- Ажилтнуудыг удирдах

- Маркетинг

- Музейн аюулгүй байдал, Гамшгаас хамгаалах бэлэн байдал

-Хууль бус наймаа зэрэг сэдвүүдийг өргөн агуулгатай оруулсан учир музейн ажилтнууд, цаашид музейн мэргэжилтэн болох мөн музейн үйл ажиллагааны үндсийг ойлгохыг хүссэн мэргэжлийн бус хүмүүсийн хэрэгцээг хангасан оюуны томоохон хөрөнгө оруулалт болсон байна.

 


ТОО
0
0
0