ХИЛ ОРЧМЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ.

Соёл, спорт, аялал жуулчлалын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Засгийн ордонтой Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгальд ээлтэй, орон нутагт үр өгөөжтэй, байгалийн болон түүх соёлын үнэт өвийг хадгалан аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг үйлджээ. Тус санамж бичигт:

  • 2014 онд Монгол улс руу 1 жилийн хугацаанд 5000 орчим жуулчин аялуулах.
  • Монгол Улсын Бичигт болон Хатавчийн боомтууд дээр хоёр орны аялал жуулчлалын мэдээллийн төвийг хамтран байгуулах
  • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж иргэдийн өрхийн орлогыг төрөлжүүлэх нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хоёр орны аялал жуулчлалын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр харилцан сурталчилгаа хийх зэрэг томоохон ажлууд тусгагдсан байна.

Энэ ажлын хүрээнд долоон сарын эхээр Монгол Улсын Бичигтийн боомт дээр хоёр орны хамтарсан Хил орчмын аялал жуулчлалын нээлтийг хийхээр төлөвлөж байна.


ТОО
0
0
0