ЗЭРЭГЛЭЛТЭЙ ЗОЧИД БУУДЛЫН ТОО 64 БОЛЛОО.

Аялал жуулчлалын үндэсний төвд зочид буудлын зэрэглэл тогтоолгохоор нийт 20 аж ахуй нэгж хүсэлтээ ирүүлснээс  “Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох комисс” 16 зочид буудалд “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 5927:2008 стандартын дагуу үнэлгээ хийж ажилласан бөгөөд тус комиссын шийдвэрээр 2014 оны 5-р сарын 9-ний өдөр дараах зочид буудлуудад одны зэрэглэлийг олгосон байна.

  • “Кемпински хаан палас” зочид буудалд 5 од
  • Корпорейт зочид буудалд 4 од
  • Парк зочид буудалд 4 од
  • “Нью вэст” зочид буудалд 3 од
  • “Эрдэнэт инн” зочид буудалд 3 од
  • “Нарны өргөө” зочид буудалд  3 од

Дээрх зочид буудлууд 2014 оны 5-р сарын 27-нд Аялал жуулчлалын үндэсний төв, Монголын зочид буудлын холбооноос хамтран “Тэрэлж” зочид буудалд зохион байгуулсан “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэлийн асуудал” сэдэвт сургалтын үеэр зэрэглэлийн гэрчилгээ, тэмдэгээ гардан авсан байна.

Одны зэрэглэлийн статистик мэдээлэл (2014оны 5-р сарын байдлаар)

Зэрэглэл

Байршил ба тоо

1

5 одтой зочид буудал

Улаанбаатар хотод - 3

2

4 одтой зочид буудал

Улаанбаатар хотод - 5

3

3 одтой зочид буудал

УБ хотод 24, орон нутагт 2

4

2 одтой зочид буудал

УБ хотод 21, орон нутагт 2

5

1 одтой зочид буудал

УБ хотод 13, орон нутагт 3

 

Нийт тоо:

УБ хотод 57, орон нутагт 7

 

ТОО
0
0
0