“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙ” ТББ БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улс “ITB Berlin-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн албан ёсны түнш орон болсонтой холбоотойгоор тус үзэсгэлэнд оролцох бэлтгэлийг хангах үүрэг бүхий “үндэсний хороо” болон “ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна. Тус үзэсгэлэнд оролцсоноор төр - төрийн бус байгууллага - хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэхэд түлхэц болохыг онцолж байгаа ба ажлын хэсгүүдийг нэгтгэн төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэй “Аялал жуулчлалын-Ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага 2014 оны 4-р сарын 22-ны өдөр байгуулжээ. 

“АЖИ” ТББ-ын мөрдөх үндсэн зарчим нь төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн салбарын төлөөллийг тус үзэсгэлэнд тэнцвэртэй оролцуулж, Монгол Улсыг олон улсад мэргэжлийн түвшинд сурталчлах ба аливаа үйл ажиллагааг ил тод, шударга зарчмаар явуулах юм. “АЖИ” ТББ-ыг удирдах дээд байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд үүнд:

  • М.Есөнмөнх “Аялал жуулчлалын-Ирээдүй” ТББ-ын тэргүүн
  • Б.Индраа “Аялал жуулчлалын-Ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал
  • Ш.Нэргүй МХАҮТ-ын “Аялал жуулчлалын зөвлөл”-ийн тэргүүн, ТУЗ-ийн гишүүн
  • М.Оргил ССАЖЯ-ны зөвлөх, ТУЗ-ийн гишүүн
  • Э.Туул МАЖХ-ны УЗ-ийн гишүүн, ТУЗ-ийн гишүүн
  • Д.Гантөмөр “Тогтвортой Аялал Жуулчлалын Төв” ТТБ-ын тэргүүн, ТУЗ-ийн гишүүн
  • Б.Ган-Очир Ерөнхий сайдын зөвлөх, ТУЗ-ийн гишүүн
  • А.Амундра “Монгол Масс Медиа” группын захирал, ТУЗ-ийн гишүүн
  • Г.Нямсүрэн Жижиг болон дунд тур оператор компаниудын төлөөлөл, ТУЗ-ийн гишүүн

 

“АЖИ” ТББ нь Монголын аялал жуулчлалын салбарын байгууллагуудад үзэсгэлэн яармагт оролцохтой холбоотой мэдээ мэдээллийг хүргэх, үзэсгэлэнг зохион байгуулагч (Messe Berlin)  талыг мэдээллээр хангах, Монгол улсыг дэлхийн тавцанд сурталчилах ажлын хүрээнд и-мэйлээр товч мэдээ, мэдээлэл тогтмол хүргэж байх зорилгоор “TOURISM MONGOLIA” E-news бэлтгэн хүргэдэг болоод байна.

ТОО
0
0
0