НУУЦ ТОВЧООНЫ НУУЦЫГ ХӨХ ЦЭРГҮҮД ТАЙЛНA


“ХӨХ ЦЭРЭГ” үндэсний аялал нь 2004 оноос эхлэн 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үндэсний шилдэг аялал юм. Өнгөрсөн жилүүдийн аялалд 1523 хүүхэд хамрагдаж Монгол Улсын 11 аймгийн түүхэн, дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар 22332 км замыг амжилттай туулсан билээ. 
Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар 06 сарын 27-ноос 07 сарын 06-ны хооронд аялана. Аялалын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар болон аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж эмч, цагдаа явах юм байна. Түүнчлэн “Нууц товчооны нууцыг тайлах” хөх цэргүүдтэй хамт дуучин A Cool, Маск продакшины жүжигчин Жавхлан, Гавъяат тамирчин Наранбаатар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Лектор төвийн Ц.Баатархүү, С.Зоригтбаатар нар аялалын турш хүүхдүүдтэй мэдлэг оюунаа хуваалцаж, тэдэнтэй хамт аялах юм байна.

“Хөх цэрэг” аялалын зорилго: 
Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залууст эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй ирээдүйн эздийг бэлдэнэ.

Ач холбогдол:
“Хөх цэрэг” аялалын багийнхан эх орныхоо үзэсгэлэнт газар, түүх дурсгалын үзмэртэй танилцаж, эрүүл байгаль цэвэр агаарт өөрийгөө хөгжүүлэх үр дүнтэй сургалтанд хамрагдана.
“Хөх цэрэг” үндэсний аялалыг Монголын лектор төв, Хөх цэрэг клуб төв зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аялалыг Соёл спорт, аялал жуулчлалын яам дэмжин оролцож байгаа бол Батлан хамгаалахын яам Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Яаралтай түргэн тусламж 103, Miss Mongolia association, Амжилтын төлөө хамтдаа ТББ-ууд хамтран ажиллагч байгууллагаар оролцож байна.

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 8810-0660, 88115566 
Вебсайт: www.mlctraining.mn
Мэйл хаяг: info@mlctraining.mn

ТОО
0
0
0