“ХОРЕКА УЛААНБААТАР-2014” ҮЗЭСГЭЛЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ


Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зохион байгуулж буй ”Хорека Улаанбаатар--2014 үзэсгэлэн болон зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах Найрсаг Улаанбаатар олон улсын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Энэ сарын 6-ныг дуустал Мишээл экспод ”Хорека Улаанбаатар--2014 үзэсгэлэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг хангах, аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох, хамтын ажиллагааны  гэрээ хэлцэл байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

ТОО
0
0
0