БУРХАН ХАЛДУН УУЛАНД АЯЛАХ, УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЁСЛОЛ ҮЙЛДЭХ ЖУРАМ БАТЛАГДЛАА

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А-361 тоот тушаал гаргаж, Бурхан Халдун хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмыг баталлаа. Төрийн тахилга үйлдэх ёслолоос бусад тохиолдолд иргэн, аялагчид тогтоосон маршрутын дагуу аялахаар болсон юм. Уг журамд аялагчид нь заавал хөтөчтэй явах бөгөөд аялах хүмүүс, хөтөч, морины тоог Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас баталж, хуваарийн дагуу аялуулах юм.

Өдрийн явган аялал нь зуны цагт өглөө 9:00 цаг, өвлийн цагт  өглөө 7:00, морин аялал нь зуны цагт 11:00, өвлийн цагт 9:00 цагаас эхэлж, оройн 20:00 цаг гэхэд аялалаа дуусган отогтоо ирсэн байна. Хайрханд аялах аяллын маршрутыг зуны улиралд 06 дугаар сарын 10-наас 09–р сарын 20-ны хооронд, өвлийн улиралд 11-р сарын 10-нээс 03-р сарын 20-ны хооронд байхаар төлөвлөжээ.


ТОО
0
0
0