2024/07/01
МОНГОЛЧУУДЫН ВЬЕТНАМЫН ТАЛААРХ ХАМГИЙН БУРУУ ОЙЛГОЛТУУД
1. 6-10 сарын хооронд байнга бороо ордог.☔Бид хамгийн түрүүнд Вьетнамыг Өмнөговиос 2 дахин том гэдгийг анхаарах хэрэгтэй.
Улаанбаатард бороо орж байхад Төв аймагт хуурай байдагтай адил Вьетнамын нутаг бүрт өөр цаг агаартай.
Төв хэсэгт байрлах Ханой нийслэлийн хувьд ихэнхдээ цэлмэг тэнгэртэй нарлаг байдаг.
Хааяа л шөнөдөө бороо орж өдөртөө 25аас 37 хэмийн халуунтай байдаг.
Өмнөд хэсэгт байрлах Фукуок аралд харин борооны улирал гэж юу болхийг харуулдаг.
Гэхдээ энэ л үе зарим аялагчдад хамгийн тохиромжтой цаг.
Учир нь:
- Борооны улиралд бүх бараа зад хямдардаг
- Амьсгалах аргагүй сая, сая жуулчидтай чихцэлдэж явахгүй нь амар.
- Фукуокийн байгаль илүү үзэсгэлэнтэй харагддаг.
Цаг агаарын хувьд өдөртөө 20-25 хэмтэй тул хэт халуун ч биш.
2. Хэт их жуулчдаас болж аялахад хэцүү байдаг.😟
Та олон хүнтэй газар аялах дургүй бол 10-аас 3 сард явах хэрэггүй дээ.
Нэг галзуу хулган дээр суух гэж 3 цаг оочирлож ч магадгүй.
Харин 6 сараас 10 сард жуулчид багасч, илүү тайван стрессгүй аялах боломжтой.
3. Янз бүрийн далайн хоолнууд л байдаг.🦑
Та Вьетнамийг хоолны эх орон гэж хэлэхэд буруутахгүй.
Шарсан далайн од, чанасан наймаалж, далайн дунгийн шөл гэх далайн хоолноос гадна бууз, банш зэрэг энгийн хоолнууд ч байдаг.
Эцэст нь хэлэхэд “Мянга Сонсохоос, нэг үз” гэдэг шиг
аялалын блогууд, рийл үзсэнээс нэг удаа аялаад
үзэх хэрэгтэй.
JOINME.MN
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах