Хомын
Талын БЦГ-т бүртгэгдсэн тогтмол суурьшин амьдардаг, дамжин нүүдэллэдэг,
нүүдэллэн ирж үрждэг, нийт 141 зүйл шувууд байдаг. Эдгээрээс Дэлхийн Байгаль
Хамгаалах Холбооны ховордож болзошгүй ангилалд 3, Эмзэг ангилалд 6 зүйл шувуу
хамаарагдаж байгаа бол Монгол улсын Улаан дансны Устаж болзошгүй ангилалд 5,
Эмзэг ангилалд 5, Ховордож болзошгүй ангилалд 3 зүйл шувуу тус тус багтдаг.
Хар нуурын эрэг, Дөргөн нуурын хоолой орчмын үргэлжилсэн
зэгс, усны ургамал нь манай оронд төдийгүй дэлхийд ховор Хошуу галуу, Ундар
шумбуур, Реликт цахлай, Азийн цууцал зэрэг шувуудын дамжин өнгөрөх, өндөглөх
таатай орчин болдог. Зарим үед Борцгор хотон дайран өнгөрөх зуур хэд хоног
үзэгдэх нь бий.
Үүний зэрэгцээ Тахь жуулчны баазын ойролцоо оршдог
Сээрийн нуруу орчмын уулын бүслүүрт Ооч Ёл, Цармын бүргэд, Нөмрөг Тас, Монгол
Хулан жороо зэрэг шувуудын амьдрах таатай орчин бүрдсэн байдаг тул жилийн 4
улиралд харах боломжтой.
Их нууруудын хотгорт байрладаг Хяргас, Айраг, Хар ус нуур
зэрэг шувууд маш олноороо цугладаг хужиртай болон цэнгэг устай том, жижиг
нууруудад олон зүйлийн шувуу ажиглах аялал хийх боломжтой.
Хэзээ явах боломжтой вэ? : 5 дугаар сарын эхнээс -10
дугаар сарыг дуустал хугацаанд аль ч үед ирж болно.