"ITM-Mongolia 2021" Олон Улсын Аялал Жуулчлалын үзэсгэлэн 22 дахь жилдээ "ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ" уриан дор зохион байгуулагдах гэж байна.
ЗОРИЛГО:
Аялал жуулчлалын салбартай нягт уялдаа холбоотой ажилладаг салбарын бизнес , худалдаа , үйлчилгээг бодитойгоор таниулан сурталчлах, хөгжлийн чиг хандлагаа аялал жуулчлалын салбартай ашигтайгаар холбох, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг аялал жуулчлалаар дамжуулан нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний сүлжээгээр өргөжүүлэх зэрэг бусад олон талын боломжийг бизнес эрхлэгчдэд олгох юм.
Эх сурвалж : Mongolian Tourism Association