Гэвч оюуны өмчтэй холбоотой асуудлын улмаас "Андлалын өргөө" цогцолборын барилгыг нураалаа.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн бөгөөд түүний гэр бүлийнх нь зүгээс нураах хүсэлт гаргажээ.
Учир нь бүтээн байгуулалтын гүйцэтгэл эх зураг шигээ биш, зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ.
Тиймээс Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг ашиглуулахаас татгалзсан учир Андлалын өргөөг ийнхүү нураав.
Мөн эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.
Эх сурвалж : https://www.inews.mn/