Нэг зөгий бал цуглуулахаар явахдаа дээд тал нь 8 км нисдэг. Харин 450гр
бүхий нэг шил бал гаргахын тулд хоёр сая цэцгэн дээр очдог ба 88.5 мянган км
зам туулдаг байна. Энэ нь дэлхийг 3 тойрсонтой тэнцэх хэмжээний урт зам юм. Ганцхан
халбага зөгийн балны төлөө 8 зөгий бүхэл амьдралынхаа туршид зүтгэдэг ажээ. Английн Royal Holloway коллежийн эрдэмтэд 2010
оны үед зөгийн дээр хийсэн урт хугацааны судалгааныхаа дүнг мэдээлэхдээ “зөгийний
тархи компъютор шиг хурдан ажилладаг” хэмээн тодорхойлсон. Зөгий цэцэгнээс шүүс
цуглуулах явцдаа хамгийн богино замыг сонгодог, хамгийн бага хүч зарцуулдаг
чадвартай болохыг нарийвчлан тогтоожээ.
Монголын зөгийн балны 90% нь онгон байгалийн зэрлэг цэцэгсийн бал, харин
10% нь таримал ургамал, рабс, гурвалжин будааных байдаг. Ургамалжилт далайн
төвшнөөс дээшлэх тусам антиоксидант чанар дээшилдэг. Антиоксидант гэдэг нь
эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо юм. Антиоксидант нь
эсийн мембраныг гэмтэхээс хамгаалдаг, эсийн хуваагдлыг хянадаг, хөгшрөлтийг
удаашруулдаг, хорт хавдраас сэргийлдэг, дархлааг дэмждэг, үрэвслийг бууруулдаг,
судас хатуурахаас сэргийлдэг, хорт нэгдлийг саармагжуулдаг, хоргүйжүүлэх
процессыг дэмждэг гэх мэт олон талын ач холбогдолтой. Зөгийн балыг хэрэглэхдээ анхаарах зүйл:
-
Балыг
40 хэмээс илүү халааснаар үнэт чанараа алддаг тул буцалсан халуун усанд хийж
ууж болохгүй.
-
Хүйтэн,
хүйтэн бүлээн ус, сүүнд найруулж уухад тохиромжтой.
-
Хөргөгчинд
хийхгүйгээр тасалгааны ердийн температурт хуурай газарт нарны гэрлээс хол хадгалах.
-
Төмөр,
хуванцар саванд хадгалбал исэл явагдаж амин дэмийн чанар нь буурдаг тул шилэн
саванд хадгалах.
-
Байнга
таглаатай байлгах шаардлагатай.
-
Найруулаад
30 минутын дотор уух хэрэгтэй бөгөөд түүнээс удаавал исэлт явагдаж ямар ч
хэрэггүй болдог.
-
24
сар хүртэлх нялх хүүхдэд хэрэглэх шаардлагагүй. Зөгийн баланд агуулагдах
ботулин хэмээх амин дэмийг нялх хүүхдийн ходоод задалж чаддаггүй байна.
Зөгийн үүрэнд нэг хатан зөгий, эрэгчин ба эмэгчин зөгий нийлсэн 20-60
мянган зөгий амьдардаг. Хатан зөгий 3-5 жилийн настай бол эмэгчин зөгий 6 сарын
настай. Хатан зөгий өдөрт 1000 – 2500 өндөг гаргадаг бөгөөд эрэгчингүүд үр
удмаа үлдээх үүрэгтэй. Харин эмэгчин зөгийнүүд үүрээ засна, цэцгийн бал,
тоосонцор түүж үүрэндээ авчирна. Цэцгийн шүүснээс гаргасан балаа өвөл иддэг бол
тоосонцортой балаараа авгалдайнуудаа тэжээдэг.