Аймгийнхаа угтах хаалгыг мод
тарьж “амьд модон хэрэм” байгуулж хийнэ гэдэг бол маш сайхан САНААЧИЛГА. “Түмэн
модот хаалга” ТББ 3 жилийн хугацаанд 8 га газарт 10000 мод ургуулах зорилго
тавьжээ. Ховд аймагт аж төрдөг 13 үндэстэн угсаатан бүр өөрсдийн нэрэмжит
төгөлийг байгуулахаар болсон байна. Халх, урианхай, казах, чантуу, хотон,
захчин, торгууд, дөрвөд, өөлд, мянгад, тува, баяд түмний төгөл гэж нэрлэгдэн
угсаатан бүр 0.5 га талбайд тариалах аж. Энэ санаачилгыг хамгийн түрүүнд “Дэлхийн
байгаль хамгаалах сан” дэмжиж 6 сая төгрөг хандивласан бол Увс аймгаас 100
ширхэг хайлаасны суулгац ирүүлжээ. Халх
түмний төгөлд Дарви сумын “Буурч олхонууд цоохор адуут овгийн хүмүүс” 1.6 сая
төгрөг цуглуулсан байна.
Мод услах ажилд нь Хөшөөтын
уурхайн бохир ус зөөвөрлөгч машин, аймгийн Шим ус компани хамтран ажиллаж 60-70%-тай
цэвэршүүлсэн саарал усыг ашиглахаар болсон байна. Жилийн 4 улиралд манаач
ажиллаж, суваг бүрт автомат камер хянах юм байна. Энэ хавар 2км газарт зам
дагуу гурван эгнээ улиас, бургас тарина.