2020/01/21
ДЭЛХИЙН НООЛУУРЫН ТАЛЫГ МОНГОЛ НИЙЛҮҮЛДЭГ.
Дэлхийн ноолуурын зах зээл 20
тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд нийт ноолуурын 45-50% нь Монголоос
нийлүүлэгддэг. Монголын цаг агаар эрс тэс уур амьсгалтай учраас ямааны
ноолуурын чанар давтагдашгүй онцлогтой. Нийлүүлж буй 45%-ийнхаа тал хүрэхгүй
хувийг нь өөрсдөө авч үлдээд бусдыг нь угааж гадагш борлуулдаг. 2017 сүүлчээр Засгийн
газар “Монгол ноолуур” хөтөлбөр боловсруулж баталсан. Монгол улс ноолуурын
салбарт 2 их наяд төгрөгийн орлого олох бүрэн боломжтой.
АНУ-д монгол ноолуурыг
татваргүй гаргах гэрээ хэлэлцээр, хуулийн төсөл яригдаж байна. Америкийн зах
зээлийн нэг онцлог нь хувцасны хэмжээ бөгөөд дунджаас том хэмжээний бараа
бүтээгдэхүүн худалдан авах зах зээл юм. Дэлхийн нэхмэлийн салбарын хамгийн
өндөр зэрэглэлийн “Fashion Coterie” үзэсгэлэн “Нью-Йорк” хотод жил бүр нээгддэг
бөгөөд үзэсгэлэнд 2011 оноос Монгол улс оролцож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд
“Говь”, “Гоёо”, “Буян”, “Кашмер холдинг” зэрэг томоохон компаниудаас гадна
жижиг дунд үйлдвэрлэгчид тасралтгүй оролцдог болсон нь ноолуурын салбарын
дэвшлийн нэг юм.
“Монголын ноос ноолуурын холбоо” нь мэргэжлийн
баг бүрдүүлэн ХХААХҮЯ-ны тендерт шалгарч салбарынхаа техник тоног төхөөрөмж,
технологи, ажлын байрны нөхцөл, брендинг, үйлдвэрлэлийн зарчим, ISO стандарт
эзэмшдэг эсэх зэрэгт үнэлгээ өгч үйлдвэрлэгч бүрийнхээ зовлон бэрхшээлийг
нэгбүрчлэн сонсчээ. Шалгалтаар илрүүлсэн ололт амжилт ба алдаа дутагдал:
- Анхан шатны бүх үйлдвэр шинэ технологийн цэвэрлэх байгууламжтай болсон.
- 100 гаруй үйлдвэрт тоног төхөөрөмжийн үнэлгээ өгч 4.1 оноо гэж дүгнэсэн нь маш
өндөр үзүүлэлт.
- Харин хүчин чадлаа бүрэн ашиглаж чаддаггүй. Нэг сүлжмэлийн үйлдвэр хамгийн
дээд хэмжээндээ гэхэд 0.8-хан хувиа ашигладаг.
- Энэ салбарт жилд 344 тонн будаг, химийн бодис ашигладаг. Түүний 42% нь
Европ, 58% нь Хятадад үйлдвэрлэсэн будаг ба угаалгын бодис байна.
- Европ руу бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэрүүдийн 80% нь европ стандартын
будаг, химийн бодис хэрэглэж хэвшсэн.
- Салбарын хэмжээнд маш үнэтэй тоног төхөөрөмжүүдийг хий хоосон зэврээж байна.
Энэ салбар нийт хүчин чадлаа 100% ашиглавал 20 мянган хүнийг тогтвортой байнгын
ажлын байраар хангах боломжтой.
- Хамгийн том гомдол санал бол 2011 онд УИХ-аас баталсан ХАА-н биржийн тухай
хууль. Түүхий эдийн ченжийн давхардалыг зогсоож нэг талаас малчид, нөгөө талаас
үйлдвэрлэгч нар бирж дээр дуудлага худалдаанд ордог системийг бүрдүүлэх
зорилготой байсан хууль нь хэрэгжээгүй.
- Түүхий эд бэлтгэлийн систем замбараагүй болж үйлдвэрлэгч нар ченжээр
дамжуулан өндөр үнэтэй авсан хэвээр байна.
Аялал жуулчлалын салбар дахь гадаад жуулчдын худалдан авалтын гол
бүтээгдэхүүн бол ноос ноолууран эдлэл юм. Тийм учраас энэ салбарын хөгжил
дэвшил, дутагдал доголдлыг Монголын аялал жуулчлалын салбарынхан ч мэддэг байх
ёстой. Ноос ноолуурын олон компани “манай дэлгүүрээр жуулчдаа оруулаарай” гээд
сурталчилгаа хийгээд яваад байдаг шүү дээ. Үүнийг ажил хэрэг болгож ӨВЛИЙН
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – НООЛУУРЫН ШОППИНГ ТУР бүтээгдэхүүнийг бий болгомоор байгаа юм.
Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудлуудын холбоо, Монголын ноос
ноолуурын холбоо, МИАТ дөрөв хамтран ажиллахад болчихмоор сэдэв мэт ...
Ч.Буянбадрах
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах