2020/01/05

ДЭЛХИЙ НИЙТ ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗАЖ БАЙНА.

Хуванцрыг уян хатан болгоход фталат хэмээх бодис ашигладаг бөгөөд энэ нь эрчүүдийн дааварт нөлөөлж аажмаар үргүйдэлд хүргэдгийг Шведийн химичид баталж “хүмүүс хуванцар савнаас ус уухаас гадна хуванцрыг өөрийг нь ч уудаг” гэж мэдээлсэн.

Америкийн Санта-Барбарагийн ИС-ийн эрдэмтэд “сүүлийн 50 жилд дэлхий нийтээрээ 8 тэрбум тонн буюу нэг тэрбум зааны жинтэй дүйцэх хэмжээний хуванцар сав, баглаа, боодол үйлдвэрлэжээ” хэмээн мэдэгдсэн нь цочоосон статистик болсон юм. Хуванцарын найрлагад химийн 4000 гаруй бодис ордогийн нэг нь бисфенол А юм. Эмэгтэйчүүдийн эстроген даавар, эрчүүдийн бэлгийн эс, хүний уураг тархины эд, эсийн бүтцэд сөрөг нөлөөтэй учраас 2008 онд Канад улс хүүхдийн тэжээлийг хуванцарт савлахыг хориглож, 2010 онд бисфенол А-г аюултай бодисын жагсаалтад багтаажээ. Америкийн Коннектикут, Массачусетс, Вашингтон, Нью-Йорк, Орегон мужид хуванцар сав хэрэглэхийг хориглосон хуулиуд гаргажээ.

Европын холбооны эрдэмтэн судлаачид “хоол хүнсийг хуванцар сав, баглаа боодлоос салгах зайлшгүй шаардлагатай. Хуванцар нь хүний биеийн эд, эсэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсэх эрсдэлийг 90 хүртэл хувь нэмэгдүүлдэг” гэж мэдээлэв. Үргүйдэл, таргалалт, чихрийн шижин гэх мэт хүн төрөлхтний сэтгэлийг зовоосон олон өвчин хуванцар хэрэглээтэй шууд холбоотой хэмээн анхааруулжээ.

Германы зарим сүлжээ дэлгүүр хүнсний ногоог хуванцар саванд хийхээс аль хэдийнэ татгалзжээ. Тус улсын эрдэмтэд ургамлын тос, эрдэнэшишийн цардуул зэргийг ашиглан био “хуванцар” гаргахаар ажиллаж байгаа аж.

Жич: Английн зохион бүтээгч Александр Паркс 1862 онд Лондонд болсон Олон улсын яармагийн үеэр паркезин хэмээх материал гарган авснаа танилцуулснаар хуванцар бүхний гол түүхий эд болсон гэдэг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0