ГАЛЕРЕЙ УЛААНБААТАР

Завханы “сармай дээлт” чихрийг жижиглэсэн “Бурамхан” нэртэй “амны зугаа”-наас эхлээд Shark tank-аас санхүүжилт авсан Sayan брэндийн шоколаднууд, сүүлийн жилүүдэд төрөл, амт, савлагаа нь эрс сайжирсан Golden gobi брэнд, “Улаангом” нэртэй печений цуглуулга ... гээд амттан бүтээгдэхүүнээс гадна олон төрлийн үндэсний үйлдвэрлэлийн бараа, гар урлалын бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой нэгэн шинэ худалдааны төв Сүхбаатарын талбайн зүүн хаяанд жуулчдад хамгийн ойрхон байршилд нээгдээд багагүй хугацаа өнгөрсөн. 

Цайны ургамал, хушны самрын тос, зөгийн балнууд, маалинга, ганга өвс, жамц давс, чацаргана, хонины сүүлний тос, халгай, зэрлэг жимснүүд, кофены найрлагуудтай Мазаалай, Moncream, Arigun, Enaru, Lhamour, Goo Mongol, Biomon, Bioderm, Moil, Cakra, Badamin  гэх мэт монгол брэнд үйлдвэрлэлийн гоо сайханы, ариун цэврийн, энерги амин дэмийн гээд маш олон 100% монгол бүтээгдэхүүнүүдийг энд төвлөрүүлжээ.

Цэвэрхэн, саруулхан, 100% монгол үндэсний бүтээгдэхүүн бүхий дэлгүүрийг “жуулчны худалдан авалтын тухтай орчин” болгожээ. Мөн ГОВЬ, ГОЁО ноолуурын бүх бараа нэг ба хоёрдугаар давхарт байх бөгөөд Говь үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр рүү явах шаардлагагүй болсон. Барааны хангалт сайтай, ариун цэврийн өрөөнүүд цэвэрхэн, сууж амрах хэсгүүдтэй, 3 дугаар давхартаа олуулаа хооллох VIP өрөөнүүд, нийтийн том танхим бүхий Little sheep ресторантай.

ТОО
0
0
0