ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ АЧ ХОЛБОГДОЛ

Хүний бие 100 тэрбум орчим эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолсон аж. Шөнө унтаж байхад эсүүд хуваагдаж, муу эсээ устгаж, шинэ эсүүдийг төрүүлнэ. Шөнөжин ажилласан эсүүд хүнийг өглөө сэрэнгүүт шинэ тэжээл хоол нэхэж байдаг аж. Тийнхүү нэхэж байхад нь хэрэгтэй бодисыг нь өгөхгүй бол эс өвчилж, эсийн буруу өсөлт явагдаж эцэстээ хавдрын болон үрэвслийн эсүүд болон үрждэг аж. Өглөөний цагаар тэдгээр эсүүдэд хэрэгтэй хоол тэжээлийг нь өгч чадвал тухайн хүний бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болдог байна.

ДЭМБ-ын судалгаагаар таргалалт ихтэй хүмүүсийн 75% нь өглөөний унд уудаггүй зуршилтай байсан нь тогтоогджээ. Өглөө цайгаа уугаагүй хүн өдрийн хоолондоо хэт их зүйл иддэг учраас таргалалт үүсдэг аж. Өглөөний цай нь өсвөр насныханд бие бялдрын хөгжил авчирдаг, харин оюутнуудад эрч хүчтэй уураг тархины хөгжлийг өгдөг бол бусад насанд хүрэгчдэд өдөр тутмын эрч хүчний 25%-ийг өгдөг байна. Өглөөний цайнд,

  • Өндөг уургийн сайн эх үүсвэр тул идэхэд хамгийн тохиромжтой.
  • Сүүтэй овсянка, хүүхдийн будаа бүхий каш нь зүрхний өвчин ба чихрийн шижин тусах магадлалыг эрс бууруулдаг.
  • Талх бол калори ихтэй хүнс юм. Цагаан талх 233ккал байхад хөх тарианы талх 190 ккал. Хөх тарианы талханд 40-50%-ийн нүүрс уснаас гадна В төрлийн витамин, кали, кальци, магни, натри, фосфор, төмөр зэрэг эрдэс агуулагддаг.  Гэвч ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний өвчлөл, ходооны хүчил ихэссэн зэрэг өвчтэй бол хөх тариаын талх тохиромжгүй. 
  • Мах идэх дуртай бол өглөөний унданд өөхгүй мах, эсвэл загас, тахианы мах хэрэглэх хэрэгтэй. Туна загасанд омего-3 агуулагддаг тул бас тохиромжтой.
  • Цэвэр жүрж, алимны шүүс сайн. 
  • Ногоон өнгийн навчит шинэ ногоонуудаас сонгож хэрэглэхэд тустай.
  • Өглөө чихэрлэг зүйл идэх нь зохимжгүй. Учир нь цусан дахь холестирины хэмжээг огцом нэмэгдүүлэх эрсдэлтэй.

ТОО
0
0
0