БИЗНЕС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

MICE TOURISM – энэ үгийг одоогоор “Бизнес аялал жуулчлал” хэмээн нэрлэж байна. Утгачилбал, дараах агуулгатай.  

M – Meeting – Уулзалт
I – Incentive – Урамшуулал /урамшууллын аялал/
C – Conference – Хурал, чуулган 
E – Exhibition – Үзэсгэлэн яармаг

Өнөөдөр IBIS бизнес зочид буудалд тус аялал жуулчлалын талаархи хэлэлцүүлэг болов. Монгол оронд зочин хүлээн авах боломжтой 70 мянга гаруй “ор” тоологдсоны 30 мянга гаруй нь зочид буудал, 10 мянга гаруй нь жуулчны бааз ресортод оногдож байна. 

БОАЖЯ-наас “Майс туризмын дэд хөтөлбөр”-тэй болохыг зорьж байгаа. Харин Нийслэлийн АЖ-ын газар нь УБ хотыг “Зүүн хойд Азийн бизнес АЖ-ын хот болгох” зорилтыг хэрэгжүүлнэ гэж байна.

2017 онд “JCI – ASPAC” зохион байгуулагдахад 40 гаруй орны 3613 зочин төлөөлөгчид ирсэн бөгөөд түүний 1870 нь Японы JCI гишүүд байсан аж. Нэг жилийн өмнөөс бэлтгэл ажлыг эхлүүлэхэд хамгийн хүндрэлтэй нь НИСЛЭГИЙН АСУУДАЛ байжээ. Харин энэ чуулга уулзалт УБ хотноо ид болж байхад аялал жуулчлалын тур оператор компаниуд жуулчдаа буулгах зочид буудлаар “дутагдаж” байсан бол JCI – ASPAC-н төлөөлөгчдийн хувьд зочид буудал хүрэлцэхгүй байх зовлон байгаагүй тухай ярилаа.  

Хог хаягдал, шороо тоос, түгжрэл, утаа бол бизнес аялал жуулчлалын жинхэнэ “дайсан”. Хөшигтийн хөндийн нисэх буудлын орчинд гэр хорооллыг оруулахгүйгээр “Green zone” байгуулах, нэг дор 3000 – 4000 төлөөлөгч хүлээн авах хүчин чадал бүхий дэд бүтцийг дэмжих, зохион байгуулагчид ба ханган нийлүүлэгчдийн хамтран ажиллах бүтэц системийг бий болгох, хаанаас хэдийд ямар хурал чуулган, сургалт семинар зохион байгуулагдах тухай мэдээллээр хангах нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зэрэг саналуудыг дэвшүүлэв. Хөрш болон өөр бусад орнуудаас Монгол руу татах боломжтой уулзалт, хурал чуулганы судалгаа мэдээллийг төвлөрүүлэн маркетинг сурталчилгаа зохион байгуулах шаардлагатай.

ТОО
0
0
0