ОРОС – МОНГОЛ – ХЯТАД ГУРВАН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Гурван улсын АЖ-ын сайд нарын уулзалт 7-р сарын 4-5-нд боллоо. Гурван улсын ХӨРШИЙН НАЙРСАГ ХАРИЛЦАА нь гурван улсын аялал жуулчлалд ЧУХАЛ ҮНДЭС болно. Энэ цаг үеийн Дэлхийн үйлдвэрлэлийн хамгийн гол салбар бол АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ болсон бөгөөд сүүлийн 8 жилийн туршид тасралтгүй өсөж байна. Аялал жуулчлал нь дэлхийн анхаарлын төвд байна.  Анхдугаар хуралдаанаас хойш Орос юу хийж байна, Хятад юу хийв, Монгол юу хийж байна вэ. Гол агуулгыг нь танилцуулахад,





ОХУ-ын АЖ-ын агентлагийн дарга, мужийн дарга нарын илтгэлээс... 

  • ОХУ-ын АЖ 2014 оноос эхлэн үсрэнгүй хөгжиж гадаад аялагчдын тоо 123%-иар өссөн бол дотоодын аялагчдын тоо 75%-иар өссөн.
  • ОХУ-д 1.4 сая хятад жуулчид ирдэгээр 1-д, 400 мянган монгол жуулчид ирдэгээр 6-д бичигддэг.
  • 2019 – 2025 оны аялал жуулчлалын хөтөлбөр одоо боловсруулж байна.
  • ОХУ нь 35 мужид хөрөнгө оруулалтын 45 төсөл хэрэгжүүлнэ.
  • “ЦАЙНЫ ЗАМУУДЫН ДАХИН СЭРГЭЛТ – ТУЛАХ ЦЭГ” бодлогыг баримтална.
  • Бодлогын хүрээнд зам дагуу тохижилт үйлчилгээ бүхий  “өртөө”-нүүдийг байгуулна.
  • Хөвсгөл нуур болон Байгаль нуурыг холбосон АЖ-ын маршрутыг хөгжүүлнэ.
  • Шинжаан Уйгар хүртэл Монголын нутгаар дамжуулан автозам барих төслийг урагшлуулна.
  • Улаан-Үдээс Эрхүү хүртэл, Ханхаас Эрхүү хүртэл 2 зам солбилцдог. Одоо Эрхүүгийн шинэ замын төсөл Цайны замтай уялдан хэрэгжиж байна. 

 

Хятадын АЖ-ын дэд сайд дарга нарын илтгэлээс...

  • Эрээн хотод 1 сая жуулчин ирдэг.
  • Авто машины аялал эрчимтэй хэрэгжиж байна.  
  • Дэлхийн АЖ-ын байгууллагын дэмжлэгээр 6 мужид АЖ-ын тандалт судалгааны төвүүдийг байгуулсан.
  • Шинжлэх ухаанд суурилсан АЖ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох зорилгоор тав таван жилийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн. Одоо 2 дахь таван  жил үргэлжилж байна.
  • Хилийн худалдаа, хил орчмын АЖ-д маш их анхаарч Манжуурыг АЖ-ын туршилтын бүс болгон зарласан. Энэ хотод АЖ маш их өсөлттэй байгаа.
  • Смарт дистинейшн төслийг хэрэгжүүлж хуучин хот, хуучин барилга байгууламж бүхий газруудыг хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

 

Монголын АЖ-ын сайд, дарга нарын илтгэлээс...

  • Монголд 2017 онд Хятадаас 144000, Оросоос 106 мянган жуулчин ирсэн
  • Монголоос 345 000 жуулчин Хятадад, 217 000 монголчууд Орос руу аялсан.
  • Хил орчмын жуулчин хүлээн авах нөхцөл байдлыг сайжруулна.  
  • УБ хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно.
  • Жуулчны аюулгүй байдалд түлхүү анхаарна.
  • Олон улсын соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахад анхаарч байна.
  • Их түмэн зам, Цайны замыг сурталчилна.
  • Хятад-Монгол- Оросын АЖ-ын маршрутыг бий болгоно.
  • Гурван улсын найзууд – хүүхдийн хамтын ажиллагааг хөгжүүлж байна.  
  • Аялал жуулчлалын хамтын ажиллагааны бүсчлэлийг байгуулна.
  • Гурван улсын АЖ-ын зах зээлийг тодорхойлох шаардлагатай.


Орос ба Хятадын илтгэлүүдэд дахин давтан дурдсан агуулга бол ...

  • Орос-Монгол-Хятадын АЖ-ын сайд нарын анхдугаар хурал 2016 онд Хөх хотод болоход гурван улсын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, “Цайны замын ОУ-ын холбоо”-г байгуулсан.  
  • Хоёрдугаар хуралдаан 2017 онд Улаан-Үд хотноо болоход “Цайны замыг дахин сэргээх аргачлал”-ын талаар ярилцаж тогтсон.
  • Гуравдугаар хуралдаан 2018 онд ийнхүү Улаанбаатар хотноо болж байна. Бид гурван улсын АЖ-ын салбарыг шинэ шатанд гаргах түүхэн шинэ хуудсыг нээх цаг болжээ.  
  • Ерөнхийлөгч Путин саяхан болж өнгөрсөн Шанхайн хамтын ажиллагааны уулзалт дээр Орос-Монгол-Хятадын АЖ-ыг хөгжүүлэх асуудлыг онцолж дурдсан.
  • Бидэнд саад болоод байгаа дараах асуудлууд байна.Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна, хил орчмын дэд бүтцийн хөгжил сул дорой байна, ургамал, амьтны аймгийг хамгаалах бодлого судалгаа байхгүй байна.  

Тэмдэглэсэн: Ч.Буянбадрах

ТОО
0
0
0