ЧОЙБАЛСАН – БИЗНЕС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОТ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

Хотын ирээдүйн архитектур зураг төсөл Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэн батлагдсан. Маш сайхан зураг төлөвлөлт хийсэн байсан. Дэлхийн аялал жуулчлал сүүлийн 8 жилд тасралтгүй өсөж байна. Гол орлого авчирдаг бие даасан хэлбэр бол “Бизнес аялал жуулчлал” бөгөөд хамгийн өрсөлдөөнтэй хотууд нь Бээжин, Сөүл, Шанхай, Хонконг юм.


Чойбалсан хот 45 мянган хүн амтай. Улсын чанартай хурал зөвлөгөөн, уулзалт семинар, спорт урлагийн тэмцээн уралдаан, Зүүн хойд Азийн орнуудын олон улсын арга хэмжээнүүдийг Чойбалсан хотод бизнес аялал жуулчлал буюу “майс туризм”-аар авах боломжтой. Монгол улсын хэмжээний “МАЙС ТУРИЗМ АЙМАГ, ХОТ БОЛОХ” зорилго тавихад болохгүй бүтэхгүй гэх зүйл үгүй. Хотын орчинд хийж болох аяллын хөтөлбөрүүд байна. Томоохон симфони оркестр бүхий театр байна. Шинээр баригдсан МСҮТ-ийн лекцийн танхимууд, Дорнод ИС-ийн заал танхимуудад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжийн нөөцтэй.

 

Хэрлэн, Болор, Ийст палас гээд зочид буудлууд багтаамж сайтай.  “Зочлох үйлчилгээний сургалт”-ыг 2 удаа зохион байгуулсан. Цаашид энэ сургалтыг эрчимжүүлж, хүний нөөцийг тогтвортой болгох нь чухал. Чойбалсан хотын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод Их сургуульд аялал жуулчлалын анги, зочлох үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх ангиудыг нээх ба байгааг нь чанаржуулахын төлөө хичээж байна.   

 

АЖ-ын зөвлөх багш Ч.Буянбадрах

ТОО
0
0
0