ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ 5 РЕСОРТ

АНЭУ-д оршдог 7 одтой тансаг зэрэглэлийн Burj Al Arab зочид буудлын харъяа 4 ресорт бааз нь дэлхийн хамгийн шилдэг ресортын жагсаалтыг тэргүүлдэг.

1. Jumeirah Al Qasr ресорт: Араб уламжлалыг хадгалсан, хаадын зэрэглэл бүхий өрөөнүүд, тансаг зэрэглэлийн баар ресторан, уран зургийн галерей, эрүүл мэндийн клубтэй.  

2. Jumeirah Dar Al Masyaf ресорт: Тайван амгалан цэцэрлэгт хүрээлэн, усан зам, дээд зэргийн усан сан, хувийн наран шарлагын газар, гольфийн талбай, уран нарийн хийцтэй зочдын тансаг байшин, байшин бүр усан завьтай диваажингийн амралтын газар юм.

3. Jumeirah Mina A’Salam ресорт: Гэр бүл, найз нөхдийн алмаз эрдэнэ мэт тансаг зэрэглэлийн рашаан сувиллын газар.

4. Jumeirah Al Naseem ресорт: Элсэн манхан, далай тэнгисийн зөөлөн салхи мэдрэх, тэнгисийн ёроол дахь сувд үзүүлэх зорилго бүхий шумбах аяллын үйлчилгээтэй.                   

Бурж Ал Араб зочид буудал нь далбаат хөлөг онгоц хэлбэрээр баригдсан ба жижиг арал дээр оршдог. Зочид буудлын төлбөрт интернет, машины зогсоол, өглөөний цай, дотор болоод гадна усан сан, хувцас угаалгын үйлчилгээ багтдаг. Burj Al Arab буудал 202 өрөөтэй, тансаг зэрэглэлийн бөгөөд олон тооны үйлчилгээний ажилтантай. Зочид буудлын 2 унтлагын өрөө, том танхим бүхий өрөө нь 780 м.кв талбайтай. Эрхэм хүндтэй чухал зочдод зориулагдсан хамгийн өндөр зэрэглэлийн 2 өрөө бий.  Burj Al Arab буудалд зориулж LG компани алтан хүрээтэй телевизоруудыг үйлдвэрлэдэг. Зочид буудалд нийт 2000 м.кв гадаргуу 24 каратын алтаар бүрхэгдсэн байдаг. Зочид буудалд өдөр бүр 10 мянга орчим сарнай цэцэг хэрэглэдэг бөгөөд цэцгийн мэргэжилтнүүдийн бүхэл бүтэн баг ажилладаг онцлогтой.


Cap Juluca Resort нь дэлхийд ресортын 2 дугаарт жагсдаг. Британи далайн чинад дахь Карибийн тэнгисийн  дархан цаазат Ангилья арал дээр оршдог. Уг ресорт нь Мартин уулнаас 6 милийн зайд оршдог  бөгөөд 179 акр газартай. Ресорт нь 2.5 км үргэлжлэх элсэрхэг далайн эрэгтэй, наран шарлагын газар нь тав тух хангасан тохилог байдлаар тоноглогдсон. Зочдын өрөө тус бүр далайн эрэг дээр байрлах хоёр дэгжин чамин буйдан, нарны хаалт бүхий саравч, ширээтэй. Ресортын төлбөрт амтат ундаа, хоолны үйлчилгээ, хүйтэн алчуур, савласан ус зэрэг нь дагалдан ирэхээс гадна далайн эрэг дээрх таван том усан санг чөлөөтэй ашиглах боломжтой байдаг. Тус ресорт амралтын газарт амьсгалын хоолойвчтой усан доогуурх аялал, завь ба далбаат онгоцны аялал, төрөл бүрийн спорт танхим ба талбайнууд бий. Хурим, бал сарын аялал, бизнес уулзалт зохион байгуулах боломжтой. Мөн хэд хэдэн багц аяллын үйлчилгээг санал болгодог. Тухайлбал, нисэх онгоцноос тосох үйлчилгээ, тансаг зэрэглэлийн байшинд буудаллах, өдөр тутмын буфет өглөөний цай, өрөөнд хүргэх хоол үйлчилгээ, цагийг зугаатай өнгөрүүлэх хөтөлбөр багтаасан аяллын багцыг санал болгодог. Харин романтик болзооны багц аялалд тансаг зэрэглэлийн байшинд буудаллах, өдөр тутмын буфет өглөөний цай, өдрийн хоол, далайн эрэг дээрх оройн хоол, хосуудад зориулсан массаж үйлчилгээг санал болгодог.   


Little palm island resort and spa бааз нь АНУ-ын Флорида мужийн Little Torch Key арал дээр байрладаг. Арал нь маш олон зуслангийн байшингуудтай цагийг зугаатай өнгөрүүлэхэд тохиромжтой.  Далайн эрэг дээр ширээ засаж, лааны гэрэлд оройн хоолоо идэж болно. Нэг онцлог нь телевизор байлгадаггүй бөгөөд гар утас ашиглахыг зөвшөөрдөг. Уг амралтын бааз нь 5 одны зэрэглэлтэй, өндөр хурдны интернет, гадаах бассейн, усан онгоцны зогсоолтой. Амралтанд тав тухтай байдлыг бүрдүүлсэн маш олон зүйлүүд байдаг. Тухайлбал, цэцэрлэгт хүрээлэн дэх эрүүл мэндий төв, алжаал тайлах төв, фитнесс өрөө, гоо сайханы төв, ачаа тээш хадгалах газар, бэлэг дурсгалын дэлгүүр, зочид буудлаас онгоцны буудал хүргэх үйлчилгээ гэх мэт.   




One and Only Palmilla: Номхон далайн эргийн торгон зөөлөн элсэн дээр Мексикийн өмнөд хэсэгийн San Jose Del Cabo хотод байралдаг. Жуулчдыг маш ихээр татдаг энэхүү амралтын газар нь маш үзэсгэлэнт байгалийн дунд орших бөгөөд шинэхэн хосуудын бал сарын аяллын захиалгыг ихээр хүлээж авдаг. 3 давхар барилгад 173 өрөөтэй. Нийтийн бус наран шарлагын газар, тансаг зэрэглэлийн ресторан, алжаал тайлах төв, хүүхэд харах үйлчилгээ, усан сан, теннисний талбай, онгоцны буудлаас угтах үйлчилгээ зэрэг маш олон үйлчилгээг санал болгодог.   




One and only Royal Mirage: АНЭУ-ын Дубай хотын Jumeirah нэртэй далай эрэгийн наран шарлагын газар юм. Энэ амралт 231 өрөөтэй,  өрөө тус бүр маш загварлаг, чамин тансаг, дэгжин маягаар засагдсан. Акуа усан парк, дэлхийн сонгодог хөгжмийн концерт, уран зургийн үзэсгэлэн бүхий гудамж зэргийг үзэж болно. Дубайн үзэсгэлэнт газрыг тойрч үзэх аялал бий. Дуурь, морин поло үзэх, теннис, гольф тоглох, усан санд сэлэх, тансаг байдлаар тохижуулсан наран шарлагын газарт амрах, төрөл бүрийн усан спортоор өөрийгөө сорих,  халуун орны ойн парк, мөсөн парк, цөлийн парк, усан парк, цасан парк, хойд мөсөн далайн парк гэх мэт төрөл бүрийн парк хүрээлэнгээр зугаалж маш олон үзвэр үйлчилгээнд хамрагдаж болно. Тус ресорт нь хурим найр, албан уулзалт, бал сарын аялал, загварын шоу гэх мэт олон арга хэмжээг дээд зэргээр зохион байгуулдаг тансаг зэрэглэлийн үйлчилгээтэй юм.   


Мэдээллийг бэлтгэсэн: ОУАЖХТ-ийн судалгааны баг

 

ТОО
0
0
0