ДОРНОДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ УРАГШИЛЖ БАЙНА.

БҮРТГЭЛ, СУДАЛГАА: АЖ-ыг хөгжүүлэх үйлсэд төрийн байгууллагуудын оролцоог тодорхойлох, АЖ-ын бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үйлчлэх төрийн үйлчилгээг ил тод нээлттэй ба ойлгомжтой болгох зорилгоор төрийн байгууллагуудтай цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.


Аймгийн “АЖ-ын мэдээллийн сан”-г бүрдүүлэх зорилгоор БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн, Монгол банк, Татварын хэлтэс, Статистикийн хэлтэс, АЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй аймгийн ИТХ-ын БОАЖБ-ын хорооноос уулзалт зохион байгууллаа. Уулзалтын зорилго Дорнод нутагт ирсэн жуулчдыг бүртгэх, тоог тодорхойлох, улмаар АЖ-ын салбарын зах зээл дэх мөнгөний урсгалыг тогтоох аргачлалтай болох тухай байв.


Аймагт АЖ хөгжүүлэх одоогийн нөхцөл байдлыг тодорхойлох, нэг жилийн дотор ирж буй дотоод гадаад зорчигчдын тоог тодорхойлох, жуулчин хүлээн авах чадавхи, үйлчилгээний ажилтнуудын чадамж, хүний нөөцийн боломжийг тодорхойлох судалгааны ажлыг эхлүүлээд байна. Судалгааны дүнд үндэслэн цаашид хэд хүртэл өсгөх, аймгийн эдийн засгийг хэрхэн өсгөх, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын орлого ашгийг нэмэгдүүлэх ямар боломж байгааг тодорхойлох юм. Энэхүү үйл ажиллагааг аймгийн төрийн байгууллагын дэмжлэг ба оролцоотойгоор хэрэгжүүлнэ.


619 АЖ АХУЙН НЭГЖ, 3 ТЭРБУМ ТӨГРӨГ: Аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаатай уулзалт хийж аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудаас татварт оруулж буй орлого, хүний нөөцийн судалгааг авсан юм. Мөн тус хэлтсийн зүгээс аялал жуулчлалын бизнес эрхэлдэг байгууллага болон жуулчдад хэдэн төрлийн ямар үйлчилгээ үзүүлэх боломжтой талаар санал солилцов. Дорнод аймгийн АЖ-ын салбарт шууд болон шууд бус хамааралтай 619 аж ахуйн нэгж байгууллагад 2982 хүн ажиллаж улс, аймгийн төсөвт 3 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлсэн байна.


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭЭЛТ: 3-р сарын 15-18-нд Хэрлэн – Номин худалдааны төвд “Зуны аялал жуулчлалын нээлт” хийхээр тогтож, АЖ-ын бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн үйлчилгээний байгууллагууд сурталчилгаа мэдээлэл хийж ажиллахаар боллоо.


Нээлтийн хүрээнд “Дорнын Аялал – 2018” үзэсгэлэн яармаг, бизнeс уулзалт, АЖ-ын Хөдөлмөрийн бирж, АЖ-ын мэдээллийн төвийн нээлт, Зочлох үйлчилгээний сургалт, Guide төвийн 2 өдрийн сургалт, үйлчилгээний ажилтнуудын ур чадварын уралдаан тэмцээн зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.  


Дорнод нутгийн “Зуны АЖ-ын нээлт”-ийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Дадал сумын жуулчны баазууд, Сүхбаатар аймгийн бизнес эрхлэгчид, түүнчлэн УБ хот, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын муж, аймаг, хотын АЖ-ын бизнесийн компаниуд ирж оролцох юм.


ХӨХ НУУРЫН АЯЛАЛ: Монгол улсын хамгийн нам дор цэг буюу д.т.д 560 метр газар руу “Нар угтах галт тэрэгний аялал”-ын эхний ээлжийг амжилттай зохион байгуулсан. Хоёр дахь удаагийн аялал 2-р сарын 24-нд зохион байгуулагдана. Энэхүү аялалд Дорнод аймаг дахь банкны бүх салбарын ажилтнууд оролцохоор болсон.


МАРШРУТ БАЯЖУУЛНА: 2-р сарын 17-нд Чойбалсан хотын АЖ-ын бизнес эрхэлдэг байгууллагуудын төлөөлөгчид уулзаж жуулчид, зочдод зориулсан аяллын маршрутын тухай ярилцаж, өмнө хэрэгжүүлсэн маршрутыг улам боловсронгуй болгох талаар санал солилцож зарим нэг өөрчлөлт хийхээр тогтов.


ДОРНОД ШОШГО: “Дорнод – АЖ-ын нэгдэл”-ийн сүлжээний байгууллагын үйлдвэрлэгч нар хуралдаж нутагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэгдсэн шошготой болгох тухай хэлэлцэж шийдвэрлэсэн дагуу шошго бэлэн болж хамгийн түрүүнд эсгий болон ширэн урлалын бүтээгдэхүүнд туршиж эхэллээ.

ТОО
0
0
0