Өнгөрсөн жилээс эхлэн
“Байкалтур” аялал жуулчлалын үзэсгэлэнд манай аялал жуулчлалын салбарынхан оролцож
эхэлсэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэн 3-р сарын 28-31-нд нээгдэх юм. Ах дүү
хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Оросын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор НАЖГ,
Улаанбаатар-Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд
“Байкалтур – 2017” үзэсгэлэнд UBS Let’s travel, Ger to ger, Resort world
Terelj, UB inn hotel, Grand Hill hotel, Mongolian Corporate travel, Саян радиан
компаний төлөөлөгчид оролцож “хамгийн сонирхолтой стенд”-ээр Монголын талбай
шалгарч “Алтан од” шагнал хүртсэн.
Энэ жилийн “Байкалтур – 2018” үзэсгэлэнд оролцох хүсэлтэй
байгууллагууд ulaanbaatour@gmail.com и-майл хаяг, 99089514 утсанд хандана уу.