АНХ УДАА ГАДААД ЗОРЧИГЧИЙН ТОО ХАГАС САЯ-Д ХҮРЛЭЭ.

Гадаадын иргэн харъяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн нийт 8 төрөлд хуваан ангилдаг.

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх, бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.


2017 оны байдлаар нийт зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 62100,  зөвхөн жуулчдын тоо 69200-гаар өссөн үзүүлэлт гарчээ. Монгол Улсад зорчих гадаад иргэдийн тоо анх удаа хагас сая давлаа.

ТОО
0
0
0