“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН” ТУСГАЙЛСАН СУРГАЛТ ЯВАГДЛАА.

Дорнод аймгийн зочид буудал, рестораны төлөөллүүдийг оролцуулан “Зочлох үйлчилгээний ур чадвар” сэдэвт сургалтыг Нью жуулчин компаний дэргэдэх “Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургалтын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Монголын аялал жуулчлалын салбарт “зочлох үйлчилгээний чиглэл”-ээр тогтмол сургалт зохион байгуулдаг төв бөгөөд үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа хамт олон юм.


Дорнод аймгийн Аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж нэг сүлжээнд хамрагдан нарийн бодлого төлөвлөлтийн дагуу дэс дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаагийн нэг жишээ нь энэхүү сургалт юм. Сургалт дараах үе шаттайгаар зорилтот бүлгүүдэд зохион байгуулагдсан.


1.      Зоогийн газрын үйлчилгээний ажилтан (waiter & barmen)

2.      Зочид буудлын зочин хүлээх авагч (reception)

3.      Зочид буудлын өрөөний үйлчлэгч (housekeeping)

4.      Зочид буудлын угаалга үйлчилгээний ажилтан  (laundry)

Мөн улирал тутам аймгийнхаа шилдэг зөөгч, бармен, зочин хүлээн авагч, тогооч нарыг шалгаруулах ур чадварыг тэмцээнийг зохион байгуулахаар болсон ба шалгарсан үйлчилгээний ажилтнуудыг улсын хэмжээний тэмцээн уралдаанд оролцуулан ур чадвар, туршлага мэдлэгийг нь улам хөгжүүлэх зорилготой байгаа юм.




Дорнод аймагт гадаад дотоодын аянчин гийчин, жуулчдыг хүлээн авах бааз суурийг бэлдэх, аялал жуулчлалыг амжилттай эхлүүлэн хөгжүүлэх үйлс ийнхүү үргэлжилсээр байна.

Дорнод – Аялал жуулчлалын нэгдэл

Дорнод – Худалдаа аж үйлдвэрийн танхим