ЭНЭТХЭГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

2015 - 2016 онд Энэтхэгт 8.0 - 8.9 сая гадаадын жуулчид ирсэн бөгөөд 2016 онд 220 тэрбум долларын орлогыг аялал жуулчлалаас олж, 40.3 сая хүн ажлын байртай болжээ. Энэтхэгт зочлох гол шалтгаанууд гэвэл энэтхэг хоол, Таж Махал, Кажурахо сүм, Хармандир Сахиб хийд гэх мэт алдартай барилгууд юм.



Дели хот, Жайпур хот, Агра гурван хотыг дамнасан аяллыг “Алтан гурвалжингийн аялал” хэмээн нэрлэдэг бөгөөд газрын зураг дээр энэ гурван хот гурвалжин дүрс үүсгэсэн байрлалтай ажээ. Энэтхэгийн заантай аяллуудад жуулчид татагддагаас гадна орд шилтгээн шиг зочид буудлууд, худалдааны задгай захууд нь аяллын хөтөлбөрт заавал тусгагддаг байна.     


Пакистан, Энэтхэг улсын хил дээр өдөр бүр хоёр улсын эв найрамдлын бэлгэдэл болгож “Вара хилийн ёслол” хийдэг бөгөөд энэ нь жуулчдад бүжиг шиг харагддаг цэргийн алхаа юм. Хоёр талын хүндэт харуулын цэргийнхэн хамтарсан бэлтгэл хийж хөлөө толгойноос дээш гартал хаяж алхдаг байна. Энэ ёслолыг үзэхээр Day trip буюу нэг өдрийн аяллаар хүмүүс очдог бөгөөд энэ аялал 1959 оноос эхэлжээ.

Энэтхэгт гоо сайхны мэс ажилбар хийлгэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах аяллууд хүчтэй явагддаг. Эмнэлгийн хувьд хямд үнэтэй, эмчилгээний чанар сайн байдаг. Мөн хямд аялагчдад тохиромжтой маш цэвэрхэн гэст хаусуудаас гадна зочломтгой угтан авч үйлчлэх энэтхэг айлууд бий. Ихэвчлэн бясалгал, йога хийхээр ирсэн жуулчид үйлчлүүлдэг.

Энэтхэг улсад 10-р сараас 3-р сарын хооронд аялахад тохиромжтой бөгөөд урин дулаан уур амьсгалтай. Бихар хотод байдаг Монгол-Энэтхэгийн хамтарсан найрамдлын бүтээн байгуулалт хэмээгдэх Бодигаяа-г “Чингисийн нутаг” гэдэг.   

Бэлтгэсэн: Жуулчны мэдээллийн төв.

ТОО
0
0
0