ДАЛАЙН ЭРГИЙН ФЕСТИВАЛЬ - МОНГОЛД


Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд эвент арга хэмжээ чухал нөлөө үзүүлдэг. Жуулчны баазад  зөвхөн ХОНОХ, 3 удаагийн хоол ИДЭХ гэдгээс өөрөөр сэтгэх цаг болсон. 7 сар бол ОРГИЛ ҮЕ. Наадмын үеэр олон хоногийн амралттай байдаг ба тэр чинээгээрээ Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчид их. Хөвсгөл далайн эрэг дээр АШИХАЙ баазыг түшиглэн электрон хөгжмийн шоу наадмыг 7-р сарын 9-нөөс 16-ны хооронд өдөр бүр зохион байгуулахаар бэлтгэж байна. Look show LLC санаачлан “Ногоон амьдрал тарьцгаая” уриан дор Хөвсгөл аймгийн ЗДТГ болон Драмын театр дэмжин оролцож байгаа юм. Эвент арга хэмжээний үеэр БЭСРЭГ НААДАМ болно. Мөн Язгуур урлагийн тоглолт, Ардын урлагийн тоглолт, Элсний волейболын тэмцээн, Хөлбөмбөгийн тэмцээн, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Усан байлдаан, Будгийн шоу, Усны хувцасны шоу, Шар айрагны баяр, Ковер дуучдын нээлттэй микрофон зэрэг үндсэн арга хэмжээнүүд явагдаж, нэмэлтээр бүжгийн хамтлагууд, диско хөгжмийн дижи нар, явуулын илбэчид зай завсар гаргахгүйгээр хөтөлбөрийг баяжуулна.  


Наадмын билетийг худалдан авахын тулд аялал жуулчлалын компаниуд санхүүгээ бүрэн шалгуулж тайлангаа өгч, жуулчныхаа паспортын хуулбар, тур операторын зөвшөөрөл, компаний гэрчилгээ, албан бичиг энэ тэрийг бэлдэж байж НААДАМ ҮЗЭХ ТАСАЛБАР худалдаж авдаг жишиг тогтоод удаж байна. Энэ бол цэвэр хүнд суртал бөгөөд хариуцагч нар нь өөрсдөө ч мэр сэр дамлаж мөнгө олоод сурчихсан. 25 долларын тасалбар 100 доллар хүрэх нь энүүхэнд.


Тийм учраас иймэрхүү хөдөө орон нутагт зохион байгуулагдаж буй орон нутгийн БЭСРЭГ НААДАМ--уудыг дэмжих хэрэгтэй.  Гадаад улс орнуудын жуулчны баазууд өдөр бүр урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулдаг ба дотроо ажилладаг залуучуудыг тэр чиглэлээр давхар бэлдсэн байдаг туршлага бий.  


Энэхүү ДАЛАЙН ЭРГИЙН ФЕСТИВАЛЬ-ийг сонирхож байвал 8825-5050, 99056198 утсаар зохион байгуулагч нартай нь холбогдоорой.

ТОО
0
0
0