AЛГА БОЛСОН ШВЕЙЦАРЬ ИРГЭН БРУНО ДУБАЧИЙГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТАГТ ХАЙЖ БАЙНА.

Швейцарь улсын иргэн Бруно Дубач гэх 69 настай эрэгтэй хүн завьтай аялалд гараад ор сураггүй алга болжээ. Тэрээр Завхан аймгийн Идэр голоос өнгөрсөн 5-р сарын 24-нд завьтай аялалд гарсан байна. Ингээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Онон голын бэлчир гэх газарт нутгийн малчид харснаас хойш сураггүй болжээ. Завхан аймгийн Идэр голоос 20 хоногийн завьтай аялал хийж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт ирэх төлөвлөгөөтэй байсан байна. Завин аялал угаасаа олон хоногийн хоол хүнстэй явах ямар ч боломж байхгүй. Нэг сумаас нөгөө сум ороход дунджаар хоёр, гурав хоног байдаг. Хамгийн сүүлд 6-р сарын 7-нд охин руугаа болон над руу “Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх бригад дээр явж байна. Аялал сайхан байна.” гэж мессэж бичсэн байна. Тэгж холбоо барьснаас хойш 6-р сарын 12-ныг хүртэл хүмүүс харсан байна. Тэгээд ор сураггүй алга болжээ.  Тэрбээр 1200 км газрыг 20 хоногт туулна гэсэн төлөвлөгөөтэй байсан ажээ.

 


ТОО
0
0
0