ТИМ КӨҮП “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАГДЛАА.

Чингис хааны гаргасан мөрөөр Монгол, Казахстан, Орос, Украйн, Унгар улсуудын газар нутгаар 6000 км мориор аялж, ном кино бүтээж, Монгол Улсыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Австралийн иргэн Тим Көүпийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Найрамдал” медалиар шагнах зарлиг гаргажээ.


Уг шагналыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын аялал жуулчлалын бага хурлын үеэр гардууллаа. “Найрамдал” медалиар Тим Көүпийг шагнасан нь аялал жуулчлалын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүмүүст том урам боллоо. Өмнө нь Тим Көүпийг Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монголын аялал жуулчлалын элч төлөөлөгч өргөмжлөлөөр өргөмжилж байсан билээ.

ТОО
0
0
0