Мянганы
суут хүн Чингис хааны үр удам болохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрт
байдгийн адилаар түүндээ итгэж, батлахыг хүсдэг үндэстнүүдийн тоо ч цөөнгүй
байдгийн нэг нь казахстанчууд юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэхэд 300 казахстан
иргэн генийн шинжилгээ өгөхөөр АНУ-ын лабораториудад хандсан гэх судалгаа бий.
Тэд шинэ цагийн Казахстаныг XIII
зууны үеийн байлдан дагуулагчийн зарчмаар бүтээн байгуулахаар хөдөлгөөн
өрнүүлээд амжжээ. Улмаар, Чингис хааны казак удмын тухай нарийн тоочин бичсэн
“Чингисизм” номыг өнгөрөгч онд худалдаанд гаргасан. Зохиогч Гизат Табулдины
онолд итгэсэн нэгэн худалдаачин гэр бүлийн генийн шинжилгээгээ Хьюстон хотын “Familytree DNA”
нэртэй шинжилгээний компанид илгээсэн тухай нийтлэл барууны хэвлэлүүдэд гарчээ.