7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

“Хотын соёл, амралтын төв парк” нэртэйгээр 1966 оны 7 сарын 10-нд Ардын хувьсгалын 45 жилийн ойн их баярын үеэр нээгджээ. Эдүгээ Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь 13 төрлийн тоглоом, “Бонгын ертөнц” тоглоомын төв, автомат тоглоомын төв, боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдээс гадна үйлчилгээний стандартыг хангасан тав тухтай орчин, найрсан түргэн шуурхай үйлчилгээг үзүүлдэг өөр өөрийн онцлог бүхий 6 ресторантайгаар үйл ажиллагаа явуулдаг.

1987 онд тус байгууллагын дэргэд ардын язгуур урлагийн “Түмэн эх” чуулга байгуулагджээ. Энэ чуулга ардын урлагийн баялаг өв санг баяжуулж гадаад, дотоодын жуулчдад танилцуулдаг. Тоглолтын хөтөлбөрт монгол бүжиг, бий биелэг, бөөгийн бүжиг, цамын бүжиг, морин хуур болон ардын хөгжмийн гоцлол ба найрал, монгол ардын уртын дуу, ардын богино болон харилцаа дуу, уран нугаралт, хөөмэй, магтаал, туульс зэрэг багтдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.
ТОО
0
0
0