• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

1934 онд Улаанбаатар хотын МХЗЭ-ийн гишүүн залуучуудын санаачлагаар байгуулагдсан бага цэнгэлдэх  хүрээлэн 1958 онд одоогийн шинэ байранд оржээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь 20000 хүний суудалтай. Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон. 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Жил бүрийн наадмаар цэнгэлдэх хүрээлэнгийн дотор гадна орчинд хөл хөдөлгөөн болж,  наадамчин олноор дүүрдэг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн анхны жилүүд буюу 1956 – 1960 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат жүжигчин Дарийн Дамдин дараалан 5 түрүүлж наадамчин олноо баясгаж байжээ. Тэрбээр “гарлаа, өрлөө, давлаа” хэмээн олноо алдаршсан байсан бөгөөд 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян аварга цол хүртсэний дараа тухайн өдрийн орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч удаа өвдөг шороодолгүйгээр 36 даван түрүүлж дархан аварга цол хүртэн Монгол бөхийн түүхэнд нэгэн өвөрмөц амжилт тогтоосон гэдэг.