Одоогийн
Нарантрейд компаний гурван өндөр байшин буй газрыг хамруулан замын хойд талын Сайд
нарын II эмнэлгээс зүүн тийш Улсын стандартчилал, хэмжил зүйн барилга хүртэлх
газрыг хамруулан ийнхүү нэрлэдэг. 1909 онд Америкийн худалдаачид орж ирж энэ
хавьд дан байшингууд босгон пүүсүүдээ байрлуулсан тэр цагаас Американ дэнж
хэмээн нэрлэгдэх болсон байна. 1909 оны үед
Америк худалдаачид орж ирсэн бөгөөд 1913 он гэхэд Нийслэл Хүрээнд 1200 гаруй
гадаад худалдааны пүүс байсан бөгөөд түүний 900 гаруй нь Хятадын, 228 нь Оросынх,
18 нь бусад Америк болон Европын улс орнуудынх байжээ. Гадаадын 170 гаруй
үйлдвэрт хөлсний ажилчид ажиллаж, ажилчин ангийн эх суурь тавигдсан. XX зууны
эхэнд Американ дэнжтэй хөрш залгаж шавийн
харчуулын хороолол байсан бөгөөд одоогийн XII хороолол, Сансар үйлчилгээний төвийн
орчин юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх II ерөнхий төлөвлөгөөний дагуу 1961-1976
оны хооронд нийслэл хотод хэд хэдэн орон сууцны хороолол барьж ашиглалтад
оруулсны нэг нь XII хороолол байв.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.