2013 онд ашиглалтанд орсон нийт 50мВт хүчин чадалтай 31
салхин турбин үүсгүүрийн станц бол манай Монгол орны томоохон бүтээн
байгуулалтуудын нэг. Зөвхөн нэг турбин сэнс нь 77.3м өндөр, 125тн жинтэй, суурь
нь 900тн жинтэй байдаг. Сэнс нь 3 далбаатай бөгөөд тус бүр 40.3м урт, 6.2тн
жинтэй. Сэнсний далбааг бодит хэмжээсээр газар байрлуулсан байдаг ба хэр зэрэг
том болохыг мэдэх боломжтой. Энэхүү салхин үүсгүүрийн станц нь жил бүр
хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тн бууруулж, 1.6 сая тн цэвэр ус хэмнэж, 122
мянган тн нүүрс хэмнэдэг байна. Станцын хамгаалалтын албанд урьдчилан мэдэгдвэл
зочдыг хүлээн авч цахилгаан үйлдвэрлэлийн байдлыг танилцуулдаг.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.