7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ТӨРИЙН ДУУЛЛЫН ХӨШӨӨ

2008 онд тус хөшөөг урласан ба Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутагт Чингисийн талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд байрладаг. Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэлд хамаардаг.  Ардын хувьсгалын 30 жилийн ойг угтан 1950 онд хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлаж Л.Мөрдоржийн ирүүлсэн бүтээлийн эхлэл, Б.Дамдинсүрэнгийн ирүүлсэн бүтээлийн төгсгөлийг нийлүүлэн засч Төрийн дууллын ая бүтжээ. Академич Ц.Дамдинсүрэн аянд тохируулан үг бичих үүрэг хүлээж БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 43-р зарлигаар баталснаар 1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр анх удаа Монгол улс албан ёсны Төрийн дуулалтай болжээ. Төрийн дууллын үг 2006 онд 3 дахь удаагаа өөрчлөгдсөн байна.  Тус хөшөөнд Төрийн дууллын үгийг нот бичээсээр сийлж бүтээсэн байдаг.

Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.

ТОО
0
0
0