Улаанбаатар хотын
түүхэн дурсгалт газруудын нэг бөгөөд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутагт, ШУА-ийн
харъяа Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний талбайн чанх урд залгаа
байрладаг. Тус цэцэрлэгийн хойд төв хэсэгт 1921 оны Ардын хувьсгалыг удирдсан
анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын
Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дарьзавын Лосол нарын
хөшөөг байгуулж, тэдний унаж явсан
морьдын хөшөөг зүүн талд нь байрлуулжээ. Хувьсгалын анхны долоо нь 1919 онд
байгуулагдсан Консулын бүлгэм ба Зүүн Хүрээний нууц бүлгэмийн гишүүд байсан ба
1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр эдгээр 7 хүн ээлж
дараалан явцгааж байжээ. Цэцэрлэгийн төвд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг залсан
байх ба тус газарт түүний эцэг цагаан дээлт Дамдины гэр байсан ажээ. Тус
цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны үүдийг эртний сүм хийдэд байх Асарт хаалга
хэлбэртэйгээр бүтээн байгуулсан байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах