• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

БҮЖИГЛЭЖ БАЙГАА ТУРК ЗАЛУУГИЙН ХӨШӨӨ

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт Анкарагийн гудамжинд Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн уулзварын тэнд байрладаг ба Нийслэлийн түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаардаг. Монгол – Туркийн ард түмний найрамдалт харилцааны дурсгалд зориулан 2015 оны 6-р сард байгуулжээ. Турк дэх исламын шашны Суфи урсгалын даяанч гэгдэх “дервиш”-үүдийн хувьд бурхантай холбогдох арга нь эргэлдэн бүжих бөгөөд энэ үзэл нь XIII зууны үед Перст анх үүсчээ. Суфи нь Исламын шашны нэг урсгал бөгөөд зүрх сэтгэлийн ариусалд хүрэх анхны номлолыг бий болгосон гэж үздэг. Тэдний үзлээр бол “Чи Аллах бурханыг харж чадахгүй байгаа ч гэсэн түүнийг харж байгаа мэт чин сэтгэлээсээ итгэ. Чи түүнийг харахгүй байгаа ч Аллах чамайг харж байгаа гэж итгэ” хэмээн сургадаг байна.