Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал нь 1916-1991
онд амьдарч байсан бөгөөд түүнд зориулсан хүрэл хөшөөг уран барималч, Төрийн
шагналт Л.Ганхуягийн загвараар 2000 онд Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт Улсын
драмын эрдмийн театрын өмнөх талбайд босгожээ. Хөшөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн
2007 оны 197-р тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан. Юмжаагийн
Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-ны өдөр төрж 1991 оны 4-р сарын 20-нд таалал
төгсчээ. Тэрбээр 1952-1984 он хүртэл БНМАУ-ын төрийн зүтгэлтэн байсан төдийгүй
БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн
бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн зэрэг албыг нийт 44 жил хашиж байжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.