Төр, нийгмийн
зүтгэлтэн, БНМАУ-ын арван тав дахь Ерөнхий сайд, Жамбын Батмөнхөд зориулсан
хөшөө Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутагт МУИС-ийн Эдийн засгийн дээд
сургуулийн өмнөх талбайд байдаг. Ж.Батмөнх 1926-1997 онд амьдарсан ба 1974
оноос эхлэн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын
Зөвлөлийн дарга буюу БНМАУ-ын 14 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын
Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллажээ. 1990 онд ардчилсан хувьсгалын үед
Монголд ардчиллыг хөгжүүлэх, улс орныг зах зээлийн харилцаа, олон намын
тогтолцоонд шилжүүлэх явдалд эрх баригч намын болон төрийн тэргүүний ухаалаг
бодлого явуулсан гавъяатай хүн юм.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.