• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ - ДУУНЫ ХӨШӨӨ

1960 оны сүүлчээр Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа үгийг нь зохиож, Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав хөгжмийг нь бичсэн “Халуун элгэн нутаг” хэмээх эл дуу нь үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон мөнхийн бүтээл юм. Ард түмний саналаар “Зууны манлай дуу” хэмээн өргөмжлөгдсөн бөгөөд дуунд зориулсан хөшөөг 1999 онд Д.Батдоржийн эх загвараар бүтээж Гадаад Харилцааны Яамны баруун талд байрлуулжээ. Монгол орны газрын дүрстэй төстэй хэлбэрийн хавтгай чулуун дээр “Халуун элгэн нутаг” дууны нэг бадгийн нотыг сийлсэн байдаг.  Эл хөшөө нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутагт Сүхбаатар дүүргийн хамгаалалтанд байдаг.

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь.

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ.

Сэрүү салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь