• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

МАРШАЛ ЧОЙБАЛСАНГИЙН ХӨШӨӨ

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, МУИС-ийн төв байрны өмнө байх тус хөшөөг 1946 онд С.Чоймболын загвараар Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд бүтээжээ. Улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг, XX зууны эхний хагасын Монголын удирдагчдын нэг, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин (маршал) Хорлоогийн Чойбалсан нь 1895 оны 2-р сарын 8-нд төрсөн бөгөөд 1952 оны 1-р сарын 26-нд таалал төгсжээ.

1942 онд байгуулагдсан Монголын анхны Их сургуулийг түүний нэрэмжит болгож, өмнөх талбайд хөшөөг нь босгосон байна. Энэхүү хөшөөг монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг гэж үздэг бөгөөд түүнийг амьд байхад босгосон хөшөө гэдгээрээ онцлог юм. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 197 дугаар тогтоолоор уг хөшөөг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан байна.

Маршал Чойбалсан 1939-1952 оны хооронд БНМАУ-ыг удирдаж байсан төрийн зүтгэлтэн юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагавруудтай түүний нэр холбогддог боловч түүхийн  эгзэгтэй цаг мөчид Монгол улсын тусгаар тогтнолын төлөө их зүйл хийж бүтээсэн гэж үздэг. Х.Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар гэдэг бөгөөд хийдэд шавилан сууж байхдаа Чойбалсан хэмээх номын нэр авч энэ нэрээрээ Монголын түүхэнд бичигдэн үлджээ.

Улаанбаатар хотод Х.Чойбалсангийн түүхтэй холбоотой өөр нэг дурсгалт газар бий. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сөүлийн гудамж, Нэгдүгээр сургуулийн зүүн талд Төрийн тусгай хамгаалалтай “Маршалын харш” хэмээх хашаанд Х.Чойбалсангийн өвлийн ордон, 30 дугаар байр, Маршалын өргөө гэх мэтээр нэрлэгдсэн хоёр давхар байшин бий. 1946 онд Х.Чойбалсанд зориулан барьсан тус байшинд тэрээр өвөлждөг байжээ.