• Зайсан хилл цогцолбор
  • Богд уул
    Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөө
    Зайсан толгойн ам
  • Богд хааны өвлийн ордон
    1903 онд баригдсан.
  • Баянзүрх дүүрэг
    Дулмаалин хийд
    Дарь эхийн сүм
  • Берлин хүрсэн танк
    Танкийн хөшөө
    1944 он, "Хувьсгалт Монгол танкийн цуваа"
  • Гэгээн Тройцкийн сүм
    Үнэн алдартны сүм
  • Богд уул
    Одон орныг судлах төв
    Хүрэл тогоотын ам
  • Дашчойлин хийд
    Зүүн хүрээ
  • Төв цэнгэлдэх хүрээлэн
    1958 онд баригдсан
  • АСЕМ Вилла хотхон
    Олон улсын стандарт бүхий гольфийн талбай

7. ХОТЫН ДУРСГАЛТ ГАЗАР

ГООЖИНГИЙН ӨНДӨР

Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн 22 дугаар дунд сургуулийн хойд талд орших 2 давхар энэхүү барилгыг бид л тоохоо больсноос биш уг нь зуу гаруй жилийн түүхийг өгүүлсэн соёлын дурсгал юм. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны үед Дунд голын урд бариулсан 2 байшингийн нэг нь энэ ажээ. 1916 онд Намнансүрэнг өөд болсны дараа энэхүү сууцыг Сангийн яамны мэдэлд өгч, Зөвлөлтийн мэргэжилтэн сургагч Козин тэнд ажилдаг байсан учир “Гоожингийн өндөр” гэж нэрлэгдэх болжээ.


1920-иод онд гамингууд Богд хааныг 50 гаруй хоног энд хорьж байсан гэдэг. Монголын хувьсгалчид ч мөн эл байшинд хоригдож байсан түүхтэй. 20-р зууны эхэн үед энэ байшинг барьсан бөгөөд барилгын гол материал нь шавар, мод гэнэ. Тухайн үедээ их л гоё барилгын тоонд ордог байсан агаад цонх, шат, дээврийн доод талаар үндэсний хээ угалз бүхий гоёл хийсэн байжээ. 1921 оны аравдугаар сарын сүүлээр дотор, гадна талд нь тэр үеийн төр засгийн удирдагчид, төлөөлөгчдийн хамт авахуулсан зураг түүхийн архивт хадгалагдан үлдсэн байдаг. “Гоожингийн өндөр” хэмээх эл барилга өдгөө Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хамгаалалтад байдаг.